- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Төрийн албаны зөвлөл болон Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2017 оны төгсгөлд Монгол Улс нийт 192 475 төрийн албан хаагчтай гэсэн тоо гарчээ.
Тэдний 1,8 хувь буюу 3 430 нь улс төрийн албан хаагчид бол 9,8 хувь буюу 18 952 нь төрийн захиргаа, 19,5 хувь буюу 37 433 нь төрийн тусгай, 68,9 хувь буюу 132 660 нь төрийн үйлчилгээний албан хаагчид байна.
Төрийн үйлчилгээний албан хаагчдын 43,6 хувь буюу 57 869 нь ерөнхий үйлчилгээний ажилтнууд, 43 380 нь бага, дунд боловсрол, 20 151 нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад ажээ.
Төрийн албан хаагчдын тоо их байна гэсэн шүүмжлэл байдаг. Үүнд Төрийн албаны зөвлөлөөс дараах тайлбарыг өгсөн байна. Боловсролын салбараар жишээлэхэд, 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр зөвхөн нийслэлд л гэхэд 42 шинэ цэцэрлэг барьж, 10 цэцэрлэгийн өргөтгөлд хийх, 10 шинэ сургууль барьж, 24 сургуульд өргөтгөл хийж байна. Мөн гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, таван спорт заал барьж байна. Дээр Азийн хөгжлийн сан, Япон, БНХАУ-ын буцалтгүй тусламж гээд нийтдээ 57 сургууль, 77 цэцэрлэгийг зөвхөн нийслэлд шинээр барих буюу өргөтгөж байгаа юм. Эдгээр шинэ сургууль цэцэрлэг ашиглалтад ороход хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх багш, сурган хүмүүжүүлэгчид, аж ахуйн болоод үйлчилгээний ажилтнуудын тоо шууд хамаарлаар нэмэгдэх нь тодорхой гэсэн тайлбарыг өглөө.