СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-25

Сэлэнгэ аймагт онгоц унаагүй гэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Манай суманд тийм зүйл болоогүй. ТВ-9 телевизээр тийм юм ярьсан гэж сонсоод гайхаж сууна

Өнөөдөр ТВ-9 телевизийн Монгол коммент нэвтрүүлгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байлдааны онгоц унаж шатсан гэсэн мэдээллийг ярьжээ.

Уг мэдээллийн дагуу бид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргалаас тодруулахад ". Саяхан манай сумын төвийн дэргэдэх хогийн цэг дээр дугуйны хар хаймар шатаасан гэсэн. Тэр нь маш их дүрэлзэж гал гарсан юм билээ. Бодвол тэрийг тэгж ойлгосон юм болов уу даа. Ер нь манай сум чинь хилийн ойролцоо байдаг. Автозамаар хил гарах гэсэн тээврийн урсгал их байдаг болохоор дугуйны хог хаягдал маш их байдаг юм. Манай сумын ажил хариуцсан хүмүүс хаяа тэдгээр дугуйнуудыг цуглуулж шатааж байгаль орчноо цэвэрлэдэг. Энэ удаад ч гэсэн тийм л цэвэрлэгээний нэг хэсэг явагдсан. 

- Тэгэхээр танай сумын нутаг дэвсгэрт ямар нэгэн онгоц унаагүй гэсэн үг үү?  

- Тиймээ бидэнд одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна" хэмээв. 

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Уг мэдээллийг тал бүрээс шалгасан бөгөөд онгоц унасан гэх мэдээлэл ташаа мэдээлэл гарсан байна" хэмээв. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.