ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданаас Эрдэнэтийн 49 хувь, түүнийг тойрсон хуйвалдаан, тус нам АН-тай нэгдэж байгаа эсэх мэдээллүүдийг тодрууллаа.
ШИНЭН-ын дарга Ж.Батзандан:
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ажлын хэсэг шинэчлэгдсэн. Ажлын хэсгийн ахлагч байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Шадар сайд Я.Содбаатараар сольж, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг тавьсан. Шинээр байгуулагдсан ажлын хэсэг "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй уулзаж, хуйвалдаан хийх гэж байгааг бид эсэргүүцэж байна. Монголын ард түмний баялгийг хэсэг бүлэг этгээд завшиж болохгүй.
-ШИНЭН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн асан Л.Болд "ШИНЭ нам, АН-тай нэгдэнэ" гэж ярилцлага өгсөн байсан. Энэ талаар?
-Л.Болд ийм зүйл яриагүй. Харин сөрөг хүчний намууд, сонгуульд саналаа луйвардуулсан намууд нэгдэн нийлэх боломжтой гэж ярьсан. Одоодоо манай нам АН-тай өвөр түрийдээ орсон зүйл алга.
-Та сонгуулийн ялагдлын дараа намын даргын албаа өгөөгүй бил үү?
-Намын даргаа өгөх хүсэлтээ гаргасан боловч намын хурал хуралдаагүй, энэ талаар шийдвэр гараагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.