10 дугаар сарын 1-нээс эхлэн Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчд албан ёсоор сонгуулийн сурталчилгааг эхлүүлсэн. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд олон нийт, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хяналт тавин ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цахим орчинд улс төрийн чансаа тогтоох, иргэдээс санал асуулга авах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан 20 гаруй аккаунтад зөрчил илрүүлээд байна.
Энэ нь Аймаг, Нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.7-д заасан “Цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд ШӨХТГ-аас тус аккаунтуудыг хаах дүгнэлт гаргаж, дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлээд байна.
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН
ТУХАЙ ХУУЛИЙН ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТАЛААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ, ЦАХИМ
ХАНДАЛТЫГ ХААЛГАХААР ХҮРГҮҮЛСЭН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮГНЭЛТ
2020.10.05-ны өдрийн байдлаар
№ |
Зөрчил гаргасан этгээд |
Гарсан зөрчлийн агуулга |
Зөрчлийн зүйл заалт |
Авсан арга хэмжээ |
1. |
“Төдэй Монголд” фэйсбүүк хэрэглэгч |
“Группынхээ гишүүдээс асууя. Доорх тоог нь коммент бичээрэй. Таны сонголт-? 1-Нам бус, 2-МАН, 3-Ардчилсан нам, 4-МАХН, 5-Шинэ нам, 6-Хүн нам” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
2. |
“Angar Davaasuren @angar_d” твиттер хаяг |
“Нийслэл дүүргийн сонгуульд аль намд саналаа өгөх вэ? МАН, АН, АН/МАХН/ ШИНЭ, ХҮН”, “Хэнийг нь хотын даргаар дэмжих вэ? Амарбаясгалан (МАН), С.Эрдэнэ(АН), Батзандан (Шинэ), Наранбаяр (Хүн)” гэж бичиж, чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулж байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
3. |
“Dashka @Dashka0253” твиттер хаяг |
“Та аль нам нь Орон нутгийн сонгуульд ялж хэн нь УБ хотын дарга болоосой гэж бодож байна! #ОронНутгийнСонгууль МАН Ж.Батбаясгалан, АН Эрдэнэ, МАХН Энхбаяр, Хүн Б.Найдалаа” гэж бичиж, чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулж байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
4. |
“Жемчуг Жемчужинка” фэйсбүүк хэрэглэгч |
“Та ардтай хүнийг үү, ардын хүүг дэмжих үү. Тоогоо бичээрэй.” гэж, “Та энэ хүнийг дэмждэг үү? Тийм бол 1 гэж коммент бичээрэй” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
5. |
“Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлэг” фэйсбүүк групп |
“Баянхонгорт орон нутгийн сонгуульд ямар нам нь ялах бол” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 95 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
6. |
“Болдхүү Батхолбоо” фэйсбүүк хэрэглэгч |
“Баянхонгорт орон нутгийн сонгуульд ямар нам нь ялах бол” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
7. |
“Увс сошиал медиа” фэйсбүүк хуудас |
“2020 оны орон нутгийн сонгуулийн 7-р багт.. Та бүхэн хэнийг нь дэмжих вэ? 1.Д.Нямсамбуу 2. Ц.Алимаа..” гэсэн гарчиг бүхий нэр бүхий нэр дэвшигчдийн зурагтай чансаа тогтоох зорилго бүхий нийтлэлүүдийг нийтэлсэн. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
8. |
“Өлгий цахим 2020” фэйсбүүк хуудас |
“Баян-Өлгий аймгийн засаг даргаар 2012-2016 он Х.Дармен & А.Гылымхан 2016-2020 он хоёрын хэн нь илүү сайн ажилласан бэ?” гэж бичиж, санал асуулга явуулсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
9. |
“Өлгий мэдээ” фэйсбүүк хуудас |
“Хэн нь аймгийн засаг дарга болох вэ? 1. МАН-Д.Бауыржан 2.АН- Е.Зангар 3.МАХН-З.Батырбек” гэж бичиж санал асуулга явуулсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
10. |
“Dorjoo ganbolor” фэйсбүүк хэрэглэгч |
“1.Элбэгдоржийн хүү 2. Энхбаярын хүү 3. Эрдэний хүү 4.АН-ы Пүрэвдаваа 5. Аюурзанын хүү Та ардтай хүнийг үү, ардын хүүг дэмжих үү. Тоогоо бичээрэй.” гэж бичиж санал асуулга явуулсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
11. |
“Бариадын Оргил” фэйсбүүк хэрэглэгч |
“НИТХ-ын сонгуулийн Баянзүрх дүүрэгт ширүүн өрсөлдөх хоёр залуу та алийг нь дэмжих вэ?” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал асуулга авсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
12. |
“Ono Orkhon” фэйсбүүк хэрэглэгч |
“НИТХ-ын сонгуулийн Баянзүрх дүүрэгт ширүүн өрсөлдөх хоёр залуу та алиг нь дэмжих вэ?” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
13. |
“Unenkhuu umbanyamba” фэйсбүүк хэрэглэгч |
“Хотын даргыг сонго гэвэл та хэнийг нь сонгох вэ?” гэж бичиж, санал асуулга явуулж байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 103 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
14. |
“Бат-Эрдэнэ Мөнхүүш” фэйсбүүк хэрэглэгч |
“Намууд нйислэлийн засаг даргаа зарлаж эхэллээ.” гэсэн гарчиг бүхий зураг нйитлэн “Хэнийг нь сонгох вэ? Эможоор илэрхийлээрэй” гэж бичиж, санал асуулга явуулж байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
15. |
“Dorjoo ganbolor” фэйсбүүк хэрэглэгч |
“Та ардтай хүнийг үү, ардын хүүг дэмжих үү. Тоогоо бичээрэй.” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 105 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
16. |
“Iher tsetseg” фэйсбүүк хэрэглэгч |
“Ардчилсан нам болон МАХН-д нэр дэвшиж байгаа шилдэг залуусыг та дэмжих үү? Дээрх тоог коммент хэсэгт бичээрэй” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт иргэдээс санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 106 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
17. |
“Dia mond” фэйсбүүк хэрэглэгч |
“Та хэнийг нь дэмжих бодолтой байна? 1-Элбэгдорж Эрдэнэ, 2-Үнэнбат Оюунзул” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт санал авч байна. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 107 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
18. |
“Эрдэнэчимэг Ламжав” фэйсбүүк хэрэглэгч |
“ЧД-ийн ИТХ-д 3-р хорооноос эдгээр хүмүүс нэр дэвшиж байгаа юм байна. Хэнийг нь дэмжих вэ? Та бүхэн юу гэж бодож байна?” гэж бичин, сэтгэгдэл хэсэгт санал асуулга явуулсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
19. |
“Ганбаатарын Цэрэндаш Tserendash Ganbaatar” фэйсбүүк хэрэглэгч |
“Аймгийн ИТХ-д хэнийг нь дэмжих вэ? Дэмжиж буй нэр дэвшигчийн харгалзах дугаарыг комент хэсэгт оруулна уу?” гэж бичиж, санал асуулга зохион байгуулсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн 109 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
20. |
“Борчи Жадамбаа Итгэл” фэйсбүүк хэрэглэгч |
“Луйваргүй сонгуулийн судалгаа. О.нутгийн сонгуулиар та аль намыг дэмжиж бйана АН 1, МАН 2” гэж бичиж, санал асуулга явуулсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
21. |
“Selengee Burmaa” фэйсбүүк хэрэглэгч |
“БЗД-ийн 13, 14-р хороонд МАН-аас нэр дэвшигч Долгорсүрэнгийн Батцэнгэл нэр дэвших эрхээ авлаа дэмжиж байна уу? Тийм бол 1, үгүй бол 2 коммент” гэж бичиж, сэтгэгдэл хэсэгт санал асуулга авсан. |
АНСДИТХ-н сонгуулийн тухай хуулийн 47.1.7 |
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн. |
ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.