СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Охинтой нь гэрлэхийг хүссэн саятан хамаатнаа хэрцгийгээр хороосон этгээд хоёр жилийн дараа суллагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Одоогоос таван жилийн өмнө Хятадын иргэн Ли Жао эхнэрийнхээ талын төрөл садны саятан эрэгтэйг буудаж хороон, цогцсыг нь 108 хэсэг болгон тасадсан хэрэг Хятадын төдийгүй Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж байсан юм.

Тэгвэл Канадын Бритиш Колумбиа мужийн дээд шүүхээс гэмт этгээдэд 10 жил хагасын хорих ял оноох шийдвэрийг гаргажээ. Учир нь хэрэгтэн гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул хөнгөвтөр ял оноосон хэмээн шүүхээс мэдээлжээ.

Болж өнгөрсөн хэрэг явдлыг эргэн сөхвөл Жао болон хохирогч Юаны гэр бүл Канадын Баруун Ванкувер дэх харшид хамт амьдарч байжээ. Хэрэг гарах үед 42 настай байсан Ган Юан нь газрын тос, нүүрсний зах зээлд байр сууриа олсон саятан бөгөөд Жаогийн гэр бүлтэй хамтран амьдарч байсан харшийг эзэмшдэг байв. .

Жао, Юан нар хоорондоо маргалдаж, охинтой нь гэрлэхийг хүссэний хариуд Жао Юанд цус холилдсон араатан хэмээн уурлажээ. Тэд хоорондоо зодолдож, эцэст нь Юаныг буудаж хороосон байна. Цогцсыг нь нуухын тулд 108 хэсэг болгон хувааж гялгар уутанд хийсэн байсныг эхнэр, хадам ээж хоёр нь олж цагдаад мэдэгдсэнээр баригдсан юм.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд баривчлагдан саатуулагдсан бөгөөд тэдгээр өдрүүд нь ял эдлэх 1,5 хоногтой тэнцэж байгаа тул одоо түүнд ердөө хоёр жил, дөрвөн сарын хугацаанд шоронд хоригдох ял үлджээ.

Харин саятан Юаны 15 сая ам.долларын хөрөнгийг таван хүүхдэд нь хувааж олгохоор болсон байна.

/Хохирогч Ган Юан/

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.167.219

hytaduud teneg pzda nar shd ugaasaa

Zочин
3 жилийн өмнө
202.55.188.43

Үхэж байхдаа таарсан эргүү хүүхэмсүү гар хохино Харин охин нь яаг таг эрүүлүү нилээн юмтай дагаа хамаатан ахтайгаа бөөлжис цутгамаар юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.