СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: О.Батбаяр: Сонгууль зохион байгуулах төрийн байгууллагууд улстөрчдөөс хараат байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Орон нутгийн сонгууль хэр ил тод, нээлттэй болж байгаа хийгээд улс төрийн намууд хэр шударгаар оролцож байгаа гэх мэт асуудлаар бид "Транперенси интернэшнл" ТББ-ын тэргүүн, судлаач О.Батбаяраас тодрууллаа.

ИТХ-ын сонгууль хэр ил, тод болж байна?

Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, одоо болж буй ИТХ-ын сонгуулиас харахад сонгуулийг зохион байгуулж буй төрийн байгууллагуудын хараат бус, авлигагүй байж чадаж байгаа эсэхийн шалгалт болж байна. Нөгөө талдаа

Үйл явдлын өрнөлөөс харахад шүүх засаглал, сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн сонгууль зохион байгуулах байгууллагууд нь улстөрчдөөс хараат ажиллаж байгааг харуулж байна. Тиймээс бид зайлшгүй бид эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай байна.

. Хянаад илрүүллээ гэхэд түүнд нь тохирох арга хэмжээг авч чаддаггүй нь харагдаж байна.

Тухайлбал, Маш олон нам, нэр дэвшигчид тодорхойгүй эх үүсвэрээс санхүүжсэн, аудитын тайлангаа гаргаж өгөөгүй зэрэг олон ноцтой зөрчлүүд гарсан. Олон улсын стандартаар бол улс төрийн намуудыг татан буулгах, сонгуульд оролцох эрхийг хасах гэх мэт арга хэмжээг авдаг.

О.Батбаяр: Манай улс төрийн намууд мафижсан тогтолцоонд шилжсэн

Манай байгууллагаас хийсэн судалгаагаар улс төрийн намуудын эрхзүйн орчин хангалтгүй, санхүүгээ гишүүддээ болон олон нийтэд тайлагнадаггүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд захирагддаггүй, эрх барьж байгаа нам нь төсвөөс санхүүжилт авдаг, төрийн аудит хийлгэдэггүй, маш олон санхүүжилтийн эх үүсвэр бий болгосон мафижсан, улс төрийн намд байхааргүй тогтолцоонд оржээ гэдэг нь тогтоогдсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.