СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-17

LIVE: Нийслэлийн АН: Түгжрэлд оруулсан эрх баригчид иргэдээс уучлал гуйх ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа түгжрэлд тэд эрх баригч МАН-ыг буруутгаж байгаагаа мэдэгдэв. 

Улаанбаатар хот 250 мянган машины даацтай атал өнөөдөр 580 мянган машин чихэлдэн зорчиж байна. ШУТИС-ийн Системийн сэтгэлгээний багш нар судалгаа хийж "Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна. Энэ нь .

Түгжрэлийг шийдэх цорын ганц арга бол нийтийн тээвэр. Өөр шийдэл байхгүй. Тэгэхээр нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох. Ялангуяа богино рейст явж байгаа нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгосноор хотын захаас автомашинтай ирж байгаа иргэд хотын төвийн гадна машинаа үлдээж, үнэгүй нийтийн тээвэрт суух боломжоор хангахаар ажиллаж байна.

Өмнө нь Ардчилсан нам түгжрэлийг шийдэх томоохон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарсан ч МАН гарснаар хэрэгжээгүй. Эрх баригч намаас замын түгжрэл, нийтийн тээврийг хөгжүүлэх тал дээр шийдвэрлэх арга хэмжээ үнэндээ авахгүй байна гэж Нийслэлийн Ардчилсан намынхан мэдэгдлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.