Иргэн Б.Мөнхзул Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлангийн дараах хоёр хууль бус үйлдлийн тухай хууль бус газар олгосон талаар АТГ-т гомдол гаргав.
Нэгдүгээрт, Хан-Уул дүүргээс тухайн дүүрэгт ажил гүйцэтгүүлэхээр тендер зарлахгүйгээр шууд нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 104.7 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр А/209 тоот захирамж гаргаж ХУД-ийн 1, 3, 4, 8, 10, 12, 13, 14, 18, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Удирдлагын академи, Цэнгэлдэх орчимд нийтдээ 142 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон байна.
Хотын төвд буюу буюу инженерийн шугам сүлжээтэй газарт дүүргийн Засаг дарга захирамж гаргаж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох эрхгүй байдаг.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлагийн хууль зөрчсөн, илтэд хууль бус шийдвэр гаргаж бүрэн эрхээ хэтрүүлсэн, бусдад хууль бусаар эдийн засгийн давуу байдал бий болгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ашиг сонирхол, авлигын шинжтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа тул уг асуудлыг шалган шийдвэрлэж өгөхийг хүсч АТГ-т гомдол гаргаад байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.