Умард Ирландаас ирсэн гурван найз Турк улсад шүдний эмнэлэгт үйлчилгээ авсны дараа нэг нь нас барж, нөгөө хоёр нь хүндээр өвдөж комад оржээ.
Турк улсын Мармарис хотод өнгөрсөн бямба гарагт нас барсан 33 настай эрэгтэй Ричард Моллой гэгч Их Британийн пасспорттой байжээ. Түүний хоёр найз Деклан Карсон болон Арон Каллахан нар Умард Ирландын пасспорттой байсан бөгөөд комад орсон байсан ч биеийн байдал нь дээрдсэн байна.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр гурван найз Туркэд шүдээ цайруулах үйлчилгээ авчээ. Мөн тэд аяллын үеэр түрээсэлсэн орон сууцнаасаа ухаан алдсан байдалтай олдохоосоо өмнө эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж албан бус эх сурвалж мэдээлэв.
Одоогоор Британиас ирсэн гурван эрэгтэй эмчилгээний улмаас нас барсан болон ухаан алдсан гэдгийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Турк улс нь шүд болон эмнэлгийн үйлчилгээ авахыг хүссэн аялагч жуулчдад нэн тохиромжтой гэж үздэг. Зүрхний хагалгаа, эрхтэн шилжүүлэн суулгахаас эхлээд шүдээ цайруулахыг хүссэн жуулчид жилд хэдэн зуун мянгаараа зорьдог. 2017 онд эмнэлгийн үйлчилгээ авахаар 700,000 жуулчин ирсэн гэдгийг Истанбулын олон улсын эрүүл мэндийн аяллын нийгэмлэгээс мэдэгджээ. Энэ тоо 2023 он гэхэд хоёр сая болон нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
Британийн Гадаад хэргийн яамнаас хохирогчдын ар гэрийнхэнд туслахаар Туркийн эрх баригчидтай холбоо тогтоож байгаа гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Coma gejvseheen amidruulah tasag gedgiin