Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өглөө 08 цагаас эхлэх ёстой байсан бөгөөд энэ үеэр Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх байлаа..
1. Авто замын газрын дарга
2. Аялал жуулчлалын газрын дарга
3.Боловсролын газрын дарга
4. Орон сууцны дэд бүтцийн газрын дарга
5.Дотоод аудын газрын дарга
6.Мэргэжлийн хяналтын газрын дарга
7.Нийгмийн халамжийн газрын дарга
8. Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга
9. Статистикийн газрын дарга
10. Соёл урлагийн газрын дарга
11.Татварын газрын дарга
12. Нийтийн тээврийн газрын дарга
13. Худалдан авах ажиллагааны газрын дарга
14. Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газрын дарга зэрэг удирдах албан тушаалтнууд ирээгүй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Баясгалан нийслэлийн удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгч байна.
Нийтийн тээврийн орлогын 50 хувиас нь илүү нь төсөвт орж ирэхгүй байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлд орох мөнгө нь жолоочийн халаасанд ороод байна. Тэгэхээр чинь яаж парк шинэчлэл хийгдэх юм бэ. Энэ танхимд нийтийн тээврийн асуудлыг хариуцсан дарга нь ирж уулзахгүй байна.
Орон нутгийн сонгууль эхэлсэн тул бүх дүүргийн удирдлагууд санал авах байрны аюулгүйн ажиллагаанд анхаарч ажиллана. Нэр дэвшигч нар иргэдтэй уулзахад заал, танхимаар тэгш үйлчлэх хэрэгтэй.
Удирдах ажилтны шуурхайн зөвлөгөөнд ард түмний итгэл найдварыг хүлээсэн нөхдүүдийн тал нь ирээгүй ийм байдалтай байна. Хүнд хөрөнгө, мөнгө дутаж болно ажил хийхэд сэтгэл дутаж болохгүй. Ажилдаа ирээгүй хүмүүст хариуцлага тооцох ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажлын гүйцэтгэл, шуурхайн ирц, өгөгдсөн үүрэг даалгаврыг шалгаж дүгнэх, хариуцлага тооцохоо больж урсгалаар хоног өнгөрөөж төрийн алба намын төрлийн алба болжээ хөөрхий.