Түргэний машин замын хөдөлгөөнд оролцож байхдаа онхолдсон бичлэг өнөөдөр цацагдсан нь цахим орчинд багагүй маргаан үүсгэлээ. Нэг хэсэг нь "Эмч нь такси барьж яваад дуудлага өгсөн хүнийг эмчилсэн" байна хэмээн "домогшуулсан" бол, учир мэдэх зарим нь "Энэ бол 103-ын машин биш шүү" хэмээн тайлбарлаж байв.
Бид учрыг тодруулахаар ТЦА руу хандахад “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Автомоллын зүүн урд гарцан дээр өнөөдөр өглөө 7:00 цаг орчимд Түргэн тусламжийн машин, Тоёото "Акуа" маркийн машинтай мөргөлдөж онхолдсон. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй.
Энэ нь SOS Medica Mongolia UB International Clinic эмнэлгийн машин байсан бөгөөд азаар өвчтөн байгаагүй. Эмнэлгийн машинд эмч, жолооч хоёр зорчиж явсан. Харин мөргөлдсөн "Акуа" машиныг эмэгтэй жолооч жолоодож явсан. Одоогоор хэнийх нь буруугаас болж осол гарсныг хэлж мэдэхгүй байна.
Ослын газрын үзлэг шалгалт хийгээд дууссан. Ослын учир шалтгааныг тогтоохоор ТЦА мөрдөн шалгах газарт шалгаж байна. "Акуа" машины жолооч ил харагдах гэмтэл шархгүй, ГССҮТ-д хандсан талаар мэдээлэл байна. Тээврийн хэрэгслүүд дуут дохио дуугаргаж байгаа түргэн, цагдаа, онцгой байдлын автомашинд зам тавьж өгөх дүрэмтэй ч ослын шалтгаан нөхцөлийг шалгаж дүгнэлт гарна” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Harsan zurag bichlegeer bol duudlaga bish dur zurag bsan shuu