Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авахаар боллоо.
Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд багтаж байгаа аж. Харин бизнесийн зорилгоор богино хугацаагаар зорчих иргэдийн тухайд, Монгол улс олон улсын нислэгийн хуваарь хэвийн горимонд шилжээгүй буцаж ирэх нислэгийн тов тодорхойгүй учраас хэсэг хугацаанд визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй.
Шинээр виз хүсэх урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн визний мэдүүлгийг доорх хуваарийн дагуу хүлээж авна.
2020.10.01-ний өдрөөс 2019.10.01-2020.03.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
2020. 10.12-ны өдрөөс 2020.04.01-2020.05.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
2020. 10.19-ны өдрөөс 2020.06.01-2020.07.31 хооронд олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
2020. 10.26-ны өдрөөс 2020.08.01-ээс хойш олгогдсон оршин суух зөвшөөрөлтэй иргэд
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны энэхүү линкээр орж танилцана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.