#LIVETALK ярилцлагын энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, бүлгийн дарга Б.Батхуяг оролцлоо. Тэрээр дүүргийн ИТХ-д нийт гурван удаа сонгогдож 12 жил төлөөлөгчөөр ажиллажээ.
Төлөөлөгч гэж хэн юм бэ?
ИТХ-ын төлөөлөгч бол төрийн захиргааны албан хаагч биш. Хэн нэгэн томилдог албан тушаал ч биш. Үндсэн хуулийн байгууллагад сонгогдож буй хүн. Ард түмнээс сонгогддог хүн. Хэн нэгнээс хараат бусаар ажилаж, иргэдийн дуу хоолой болох боломжтой хүн. Нэг талдаа мэдээ мэдээлэл өгөх, бодлогоо боловсруулах, нөгөө талдаа хяналт тавих чиг үүрэгтэй хүмүүс.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 155 мянган хүнийг төлөөлж ажиллажээ. Хэр сайн ажилласан гэж дүгнэж байна?
МАН энэ хугацаанд олонх болжээ. Нэгэнт цөөнх болсон тохиолдолд олонхоос гаргаж буй үйл ажиллагаанд хяналт тавих шаардлагатай. Иргэдэд мэдээлэл өгөх, уулзалт, зөвлөгөөн хийх хэрэгтэй. 150 мянга гаруй хүн амтай дүүргийн удирдах шатанд 10 гаруй жил ажиллана гэдэг бахархалтай ажил. Хийж, хэрэгжүүлж амжуулаагүй ч санаачилга гаргаад, иргэдээрээ дэмжүүлээд явсан олон ажил бий. Мэдээж дан ганц харагдах байдлаар ажлыг дүгнэх нь өрөөсгөл болно. Нүдэнд харагдахгүйгээр ямар бодлого, шийдвэрүүд гаргуулж ажилласан бэ гээд олон ажил байна.
Хяналт байх нь ямар ач холбогдолтой юм бэ?
Иргэдэд мэдээллээ нээлттэй, хяналттай болгох ёстой. Иргэдэд эрх мэдлээ шилжүүлэхийн тулд таван арга, замыг туулах ёстой.
1-рт, Төрийн нууцтай холбоотой биш л бол бүх мэдээллийг өг. Тухайлбал, Төсвийн хөрөнгө оруулалт, дарга нарын зарцуулсан төсвийн тайланг, гадаад арга хэмжээний зардал, сургалтанд хийсэн зардал, иргэдэд халамж тусламж үзүүлсэн зардлаа өг...
2-рт, Дараа нь энэ мэдээлэлтэй холбоотой сургалтуудыг иргэдэд өг
3-рт, Сургалтынхаа дараа иргэдийг оролцуулж эхэл
4-рт, Үүний дараа иргэдээс санал, санаачилгууд гарч эхэлнэ
5-рт, Ингэснээр иргэдэд эрх мэдэл, хяналт ирнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.