Францын цагдаа нар үл таних этгээдүүдэд зодуулсан эмэгтэйн хэргийг мөрдөх шалгах ажлыг эхлүүлсэн байна. 22 настай оюутан Элизабетийг олон нийтийн газар банзал өмссөн явж байхад нь үл таних гурван эрэгтэй “завхай хүүхэн” хэмээн доромжлоод зогсохгүй биед нь халдаж зоджээ.
Энэ явдал олон нийтийн эгдүүцлийг төрүүлж эмэгтэй хүн өмссөн хувцасныхаа төлөө хүчирхийлэлд өртөж байгаад шүүмжлэн буруутгаснаар Засгийн газрын эрх баригчдад хүрч, ийнхүү цагдаа сэргийлэхийн ажилтнууд арга хэмжээ авч эхэлсэн байна.
Түүнийг Страсбург хотод баасан гарагийн үд дундад явж байхад нь нүүрлүү нь цохиж халджээ. Залуу бүсгүйг гэрлүүгээ алхаж байхад нь гурван эрэгтэйн нэг “хараач тэнд банзал өмссөн завхай хүүхэн явж байна” хэмээн доромжилжээ. Энэ үед хоёр эрэгтэй гарыг нь барьж, нөгөө эрэгтэй эмэгтэйн нүд рүү цохиж хөхрүүлэн зугтаасан байна. Хохирогчийн хэлснээр тэнд 10 гаруй хүн байсан ч нэг нь ч түүнийг хамгаалж танхай этгээдүүдийг болиулаагүй ажээ.
Өндөр дээд албаны эрх баригч эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, гудамжинд юу хүссэнээ өмсөж явах эрхтэй бөгөөд нь энэ нь ямар нэг хүчирхийлэл, аюулзаналхийллийн бай болох ёсгүй гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
udahgui mongol iim bolnoidoo,hujaanuud ohid huunuudin shaaj,kazahuud har numrug numruuguig ni haa yavsan gazar ni zoddog,,,