СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Жаргалцэцэг: Замын цагдаагийн гүүрийн бүтээн байгуулалтад оролцоод 38 сая төгрөгийн өрөнд орчихлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Хувиараа бригад ажиллуулдаг байсан С.Жаргалцэцэг гэдэг эмэгтэй манай редакцид хандлаа. Тэрбээр БНХАУ-ын нэн хөнгөлөлттэй 49 сая ам.доллараар барьж байгуулсан Замын цагдаагийн гүүрийн бүтээн байгуулалтад оролцсон боловч одоогоор 38 сая төгрөгөөр хохирч, залилагч, луйварчнаараа дуудуулан, орон гэрээ хүртэл хураалган хохироод байгаа юм байна. 

"Ханлиг тайшир илч" ХХК нь тус гүүрийн ажлын нэг гүйцэтгэгч болонгуутаа ажлаа бригадуудаар гүйцэтгүүлсэн нь С.Жаргалцэцэгийг эцэст нь хохирогч болгожээ. 

Иргэн С.Жаргалцэцэг: 

-Замын цагдаагийн энэхүү гүүрийн 170м урт, 6м гүн, 50см өргөн хананы ажлыг манай бригад хийж гүйцэтгэсэн. "Ханлиг тайшир илч" гэдэг компани санал тавьж, мөнгө төгрөг найдвартай гэсэн тул гэрээ байгуулалгүй ажлаа эхэлсэн.

Гүйцэтгэлийн мөнгөө өгөхгүй байсан учир би менежер Отгонбаттай нь гэрээ байгуулсан /гэрээг харуулав.Сур/. Ажилчдын цалингаа тавьж чадахгүй болсон учир хүн, хүнээс мөнгө зээлсэн. Ингээд эцэстээ зээл өгсөн хүмүүс, ажилласан ажилчдынхаа өмнө залилагч, луйварчин болж хувираад байна. Түмэн гэдэг хүн "Надад хамаагүй" гэж хэлж байна. 

Өчигдөр ШШГЕГ-аас миний гэрийг хураагаад авчихлаа. Гэрийнхээ хамаг юмыг айлд овоолоод гарч ирсэн.

Нэг охиныг минь ажилтан байсан залуугийн ээж нь өчигдөр үсдэж зодсон. Бага охиныг минь фб-ээр "ээж чинь луйварчин, залилагч" гэж доромжлоод байгаа учир хаахаас өөр аргагүй боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.229.123.32

Түмэн гэж угаасаа залилагч. Новш бас балагаа тарьсаар л бх шивдээ. Наад гүүрийг чинь Хятадын төмөр замын 20-р товчоо хийж бна гээл зурагтаар тууз мууз хайчлаал бсан. Тэр хятад компанийнх нь удирдлагуудтай уулз. Монгол дарга нь гээд бүдүүн хүүхэн бас бдагийн бналээшд тэр мэрийг олоод уулзаач. Тэд нараас шууд гаргуул. Наад Түмэн сдаа чинь өгөхгүй шүү

Зочин
4 жилийн өмнө
64.119.19.65

Түмэн гэж сайхан нэрэнд багадсан луйварчин бэ.

Arai l yumas
4 жилийн өмнө
66.181.185.62

49 say dollar arai l ih

Зочин
4 жилийн өмнө
60.242.195.182

Мөнгийг нь өгөөч ээ. Хүний эрхийн хуульч, өмгөөлөгчдөө энэ эмэгтэйд туслаач дээ. Үр хүүхдээ тэжээх гэж, бас бусдыг ажилтай байлгачих гэж тэмцэж яваа бидний нэг л эгч бна. Туслаач хүмүүсээ. Бид чинь нэг нэгнийхээ хүчээр дэмээр амьдардаг ард түмэн шүү дээ. Бас нэг айлыг зовлонд унахаас нь авраач дээ.

Зочин
4 жилийн өмнө
60.242.195.182

Тэр Түмэн гэж новшийг хууль цагдаа нь баривчилж мөнгийг нт өгүүлээч ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.