СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газрын мина илрүүлэгч харх алтан медаль хүртжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Олон улсын амьтны эрхийг хамгаалагч PDSA байгууллагаас Африкийн хархад алтан медаль гардуулжээ. Учир нь Магава нэртэй харх эр зориг, авьяас чадвараараа газрын мина, тэсэрч дэлбэрэх бодисуудыг илрүүлдэг ховор чадвартай байна.

Алтан медаль хүртсэн Магава нийт 39 газрын мина, 28 дэлбэрээгүй тэсрэх бодисыг илрүүлжээ. Энэ нь Камбожид олон хүний амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан үйлдэл хэмээн сайшаан магтсан байна.

Камбож улсад зургаан сая гаруй газрын мина тараан байршуулсан гэж таамагладгийн ихэнхийг нь 1970-1980 оны хооронд болсон иргэний дайны үеэр байрлуулсан гэж үздэг. 1979 оноос хойш тус улсад 64,000 хүн газрын минад өртөж амь насаа алдсан бол 25,000 хүн тахир дутуу болжээ.

Ан амьтдын эрхийг хамгаалах PDSA байгууллагаас өнгөрсөн хугацаанд 30 орчим амьтанд алтан медаль гардуулсан ч анх удаа харханд өгсөн байна. Шагнал гардуулах ёслолыг албан ёсны сайтаараа шууд дамжуулжээ.

Магава энэ жил долоон настай бөгөөд Бельги улсад бүртгэлтэй Танзани дахь Апопо төвд бэлтгэгджээ. .

Танзани улсад төрж өссөн Магава харх ердөө 1,2 кг жинтэй, 70 см урт бөгөөд бусад хархнуудаас томдоо ордог. Хэдий жижигхэн ч хүний 1-4 хоногт метал илрүүлэгч ашиглан хайгуул явуулдаг теннисний талбайн хэмжээтэй газарт Магава ердөө 20 минутыг зарцуулдаг ажээ. Тэтгэвэрт гарах дөхсөн тул түүнийг өдөрт ердөө хагас цаг л ажиллуулдаг байна.

Дашрамд мэдээлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2014 онд газрын мина хэрэглэхийг хориглосон тушаал гаргасан ч 2020 онд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамд уг хоригийг халжээ.

 

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Харх
3 жилийн өмнө
202.126.89.133

Сонирхолтой юмаа, яаж илрүүлдэг юм болоо

Зочин
3 жилийн өмнө
103.57.94.209

yamar huurhun hulgana be,manai uliin tsagaan ogtono shig,yostoi gemgui amitan yumsan,shavj uvs taria budaagaar hoololdog

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.