СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын хамгийн баян эрхмээр “ганцаардмал чоно” нэрлэгджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Амазон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбумтан Жэк Ма саяхныг хүртэл БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхэм, дэлхийн хамгийн баян 20 хүний нэг байсан юм. Тэгвэл Жэк Маг хөрөнгийнхөө хэмжээгээр цэвэр усны компани үүсгэн байгуулагч гүйцэж түрүүлжээ.

.

Ноён Жонг Хятадын тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан бол энэ долоо хоногт хөрөнгийнх нь хэмжээ 58,7 тэрбум ам.доллар болж өссөнөөр 56,7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцогддог Жэк Маг гүйцэд түрүүлжээ. Мөн тэрбээр Тенсент группыг үүсгэн байгуулагч Пони Маг хөрөнгийнхөө хэмжээгээр давсан байна.

. Тэрбээр Нонгфу Спринг цэвэр уснаас гадна вакцин үйлдвэрлэгч Бээжин Вантай биологийн эмзүйн компанийн захирал ажээ. Тус компани Жонгийн хөрөнгийг багагүй хувиар өсгөж чадсан байна.

Түүнчлэн бусад баян чинээлэг эрхмүүдтэй харьцуулахад олон нийтийн өмнө бага гардаг, чимээ шуугианаас холуур “нууц ноёнтон” бөгөөд энэ байдал нь түүнийг “ганцаардмал чоно” гэсэн хочтой болгожээ.

Анхаарал татаж буй өөр нэг зүйл нь Хятадын тэрбумтнууд Америк, Энэтхэг улсуудтай харьцуулахад хурдацтай нэмэгдэж байна. Жонг Шаншан өнгөрсөн сард л гэхэд 20 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцогдож байсан бол хэдхэн долоо хоногийн хугацаанд хөрөнгийнхөө хэмжээг гурав дахин нэмжээ.

Санхүүгийн шинжээчдийн таамаглаж байгаагаар дэлхийн зах зээлд, нэн ялангуяа Хятадын хөрөнгийн бирж дээр IPO хувьцаа ихээр гарснаар ирэх саруудад гэнэт баяжигчдын тоо нэмэгдсээр байх ажээ. Хонконгийн хөрөнгийн бирж дэлхий дээр Нью-Йоркийн Насдакийн дараа ердөө хоёрдугаарт орж байна. Мөн Шанхайн Од хөрөнгийн бирж өнгөрсөн жил нээлтээ хийсэн ч энэ жил томоохон зах зээлүүдийн нэг болж хэдийнээ байр сууриа эзлэв.

Эдийн засгийн шинжээчдийн таамагласнаар энэ жил Хятадад IPO хувьцааны ачаар 100 тэрбумтан шинээр төрөх ба энэ нь 3-4 хоногт нэг буюу, долоо хоног бүр хоёр тэрбумтан шинээр мэндэлнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.