СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Гантөмөр: Аялал жуучлалын салбар мэргэжлийн хүмүүсээ алдвал энэ салбар нурах болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар уналтад орж, ажлын байраа хадгалж үлдэхэд бэрхшээл тулгарч байгаа талаараа өнөөдөр Монголын Аялал жуучлалын холбооноос мэдээлэл хийлээ. Аялал жуучлалын салбар коронавирусийн халдвар гарснаас хойш 10 гаруй сарын турш тэг зогсолт хийгээд байгаа.

Аялал жуучлалын салбар улирлын чанартай ажиллаж орлого олдог. Энэ салбарт үндсэн болон гэрээгээр 88 мянган хүн, 1300 аж ахуйн нэгж ажилладгаас 450 гаруй тур компаниас гадаад, дотоодод сурталчилгаа хийдэг гаднын жуулчдад үйлчилдэг 150 компани байна.

Эдгээр компаниуд дунджаар 10 үндсэн ажилтантай гэж үзвэл 1500 гаруй хүмүүс аялал жуучлалын салбарт ажиллаж байгаа юм. Эдгээр иргэдийн цалин гэхэд 10 сарын хугацаанд 15 тэрбум төгрөг болж, компаниуд өр зээл тавин цалинжуулж байна.

. Хөтөч нар мэргэжлийн байснаар жуулчид манай орны талаар дүгнэдэг. Аялал жуучлалын салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүс өөр салбарт орж ажиллахад бэлэн байгаа учраас төр засгаас хамтран ажиллахыг хүсэж байна. Эдгээр мэргэжлийн хөтөч нарыг алдах юм бол аялал жуучлалын салбар нурах болно хэмээн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.