СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жирэмсэн эмэгтэй нөхрөө аварчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Флорида мужийн Флорида Кийс арлын орчимд жирэмсэн эмэгтэй далайд шумбаж нөхрөө аварга загасны дайралтаас аварчээ.

Цагдаагийн мэдээллээр 30 настай Эндрю Чарльз Эдди нь Сомбреро шүрэн арлын ойролцоо шумбасан байна. Гэвч түүнийг дөнгөж ус руу орсны дараа аварга загас дайрчээ. Энэ үед  түүний эхнэр .

Тэр нөхрөө аюулгүй уснаас татаж гаргасныхаа дараа 911-т дуудлага өгсөн байна. Аварга загасанд хазуулсан ноён Эддиг Майамигийн эмнэлэгт хүргэж, мөрөн дээрх шархыг нь эмчилсэн байна. Эмнэлэгт очиход биеийн байдал нь хүнд байжээ.

Хос амралтаа өнгөрүүлэхээр Жеоржиагаас Флоридад гэр бүлийн бусад гишүүдийн хамт иржээ. Тэд хувийн усан онгоц хөлслөн амарч явсан байна. Ноён Эдди рүү аварга загас дайрах үед ойр хавьд нь олон хүн шумбаж байсан бөгөөд гэрчүүдийн яриагаар аварга загас гурван метр орчим урт, бухан аварга махчин загас байсан гэжээ.

Флорида муж аварга загасны дайралтаар дэлхийд тэргүүлдэг. 2019 онд 21 удаа аварга загас хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.