СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Модыг цохиж гэмтээснээр үр жимсээ өгөх боломж жил бүр 20 хувиар буурсаар байдаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хуш мод өөрөө маш удаан ургадаг. Мөн ургах нөхцөл байдлаа голж байдаг. Хамгийн эртдээ 50 жилийн дараа үр самраа өгөх боломжтой байдаг аж. Энэ жилийн хувьд самрын ургалт арвин байгаа. Үүнтэй холбоотой самар түүх иргэд их байгаа ч түүх зөвшөөрөл авахгүй байна. Мөн байгаль орчинд самар түүгчид ихээхэн аюул учруулж байгаа юм.

Самар энэ жил элбэг ургасантай холбоотой иргэд уулнаас самар түүж бэлтгэх болсон. Самар бэлтгэх үл явцтай танилцахаар бид газар дээр нь очлоо. Биднийг очиход ууланд самар түүж байгаа иргэд, машины хөдөлгөөн тасрахгүй байсан юм.

 Ойн судалгаа, хөгжлийн төвөөс самрын болц есдүгээр сарын 10 орчимд гүйцнэ гэж тогтоосон.  Иргэд, аж ахуйн нэгжүүд есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 10-ны хооронд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самрыг бэлтгэж болно. Гэхдээ БОАЖ-ын сайдын гаргасан А/577 буюу “Ойгоос хуш модны самар бэлтгэж, ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” тушаалд заасан бүсээс бэлтгэн ашиглана. Үүнд, үйлдвэрлэлийн зориулалтаар ой бүхий 8 аймгийн 25 орчим сумаас, ахуйн зориулалтаар 10 аймгийн 38 сум, нийслэлийн ногоон бүсээс түүж бэлтгэнэ. Тэдний нэг нь Богд хан уул юм.

Байгалийн үр шимийг хүртэхдээ орчноо бохирдуулахгүй байх, мод гэмтээхгүй байх, гал алдахаас болгоомжлохыг зөвлөж байна. Мөн самар жимсний хувьд анхдагч хэрэглэгч нь байгаль өөрөө болж дараа дараагийн залуу моддын үрийг авч үлддэг. Үүний дараагаар ан амьтад ордог юм.

Самраар өвлийн идэш нөөцөө бэлтгэн тарга тэвээргээ авдаг амьтдаас хэрэм хамгийн хүнд нөхцөлд ордог нь. Хэрэм идэшгүй болохоороо амиа хорлодог аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.