СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Академич Д.Доржготов: Газар зүйн судалгаа бол хүн, нийгмийн судалгаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол орны хөрс судлал, газарзүйн зураглалын талаар ярих бол түүний нэвтэрхий толь нь яах аргагүй академич Д.Доржготов юм. Монгол орны бүхий л хөрсийг “эргүүлж” тойруулж үзэж, олон улстай жишиж, нэр товъёог нь гаргасан  түүний эрдмийн бүтээл олон улсад ч тод мөртэй. Монголд анхлан хөрсний судалгааг эхлүүлж, өдгөө 50 гаруй жил дагнан судалж 300 гаруй ном, бүтээл туурвиж олон улсад үнэлэгдсэний тод жишээ нь Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг Монгол төдийгүй гадаад улсаас анх удаа академич Д.Доржготов хүртэж байв.

Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, эгэл жирийн эрдэм шинжилгээний ажилтнаас шинжлэх ухааны доктор, академич болох урт замыг туулсан түүний хүндэлж, Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх бүс нутгийн байгалийн нөхцөл, тогтвортой хөгжил" хэлэлцүүлгийг хийж байна.

Тэрбээр 15 жилийн өмнө олон улсын эрдэмтэд оролцсон уг хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байжээ. Өнөөдрийн хэлэлцүүлэг цахим болон танхимаар болж байгаа бөгөөд долоон орны 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Академич Д.Доржготов: .

Миний хувьд өнгөрсөн жил “Сэлэнгэ-Байгалийн газар зүйн эко атлас монографик судалгаа”-ны ажлаа хийж дуусгасан.  Уг судалгаагаар Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хот, Шарын гол гэсэн үйлдвэрийн төвүүд ОХУ-ын Улаан Үд хотын үйлдвэрийн төв орчмын байгаль орчин, эко систем хэрхэн өөрчлөгдсөнийг судалсан байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.