СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-24

“Алтай таван богд” ууланд гацсан 15 иргэнийг эсэн мэнд буулгажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” хэмээх газарт 15 том хүн, 3 автомашинтай аялж яваад хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг туулах чадвар сайтай автомашинтай энэ сарын 23-ны өдрийн 17:20 цагт гарсан ба дээрх иргэдтэй 20:40 цагт холбогдоход хүмүүсийн бие хэвийн, цас орохоо больсон гэсэн мэдээллийг өгсөн. Энэ сарын 24-ны 01:10 цагт Эрэн хайх, аврах бүлэг тухайн иргэдийн байгаа газраас 15 км зайтай уулын бэлд очиж, өдрийн 07:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “. Уулаараа цасан шуургатай тул утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чадсангүй. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд ууланд аялж явсан хүмүүс байсан. Иргэдэд анхааруулж хэлэхэд хүйтний улирал эхэлж, уулархаг хэсгээрээ цастай байгаа тул аялахгүй байхын анхааруулж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.