СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлгүүрт "Би коронатай" гэж орилсон эрэгтэй 10 сарын хорих ял авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Японы Аичи мужийн Нагояа хотын "Bic Camera" цахилгаан барааны дэлгүүрт 48 настай нэгэн эрэгтэй орж ирээд, "Би коронатай!" гэж хашхиран, үймээн дэгдээн, баривчлагдаж байсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Тэгвэл холбогдох шүүхээс түүнд 10 сарын хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна.

Хэрэг гарах үеэр байсан хэмээн цагдаагийн тайланд тэмдэглэжээ. Хүлээж ханасан эрэгтэй удалгүй өөрийгөө коронавирусээр халдварласан хэмээн зарлахаар шийдэн, дэлгүүрт үймээн самуун үүсгэсэн байна.

Түүний энэ үйлдлийн улмаас тус дэлгүүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийн тулд хаалгаа барин, үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болсон нь эдийн засгийн томоохон уналтын босгон дээр байгаа энэ үед маш их өртөг, алдагдалтай үйл явц билээ. байна.

Хэдхэн үг хэлснийхээ төлөө өөрийгөө хэтэрхий урт хугацааны хорих ял сонслоо гэж үзсэн эрэгтэй давж заалдах шатны шүүхэд хандсан боловч Нагояагийн дээд шүүхийн шүүгч Шинжи Кано анхны шийдвэрийг хэвээр үлдээн, "COVID-19-ийн тархалт улс даяарх том асуудал болоод байх үед шүүгдэгчийн хэлсэн үг нь нийгэмд бүхэлд нь маш их нөлөөлсөн гэж үзсэн өмнөх шүүлтэд алдаа байхгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Japan Today

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.