СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Single ladies-4" УСК ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Single ladies-4" киноны уран бүтээлч Г.Ундармаа, А.Туяа, найруулагч Л.Бат-Амгалан нартай ярилцлаа.

“U film”-ийн бүтээл романтик инээдмийн “Single ladies” буюу “Ганц бие бүсгүйчүүд” цуврал уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. 20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны үйл явдал XIII зуунд өрнөх юм байна.

Жүжигчин Г.Ундармаа: 

-“Single ladies-4” нь нэрнийхээ утгыг харуулах боловч цоо шинэ хэв маягийн кино боллоо. Кино хийц, найруулга, дуу дүрс маш өндөр түвшинд хийхийг зорьсон. Хэсэг эмэгтэйчүүд биш өргөн цар хүрээг хамруулж ажилласан. “Эхлэл ба төгсгөл” гэж киногоо нэрлэсэн. Нэрний утга учрыг киног үзэж байж л мэдэх болно.

Хөгжмийн зохиолч, хувцас дизайнерыг шинэ шийдэмгий байдлаар сэтгэлд хүртэл хийж чадсан. Мөн шинэ киноныхоо бэлтгэл ажилдаа орсон байна.

Жүжигчин: А.Туяа: 

-Эмэгтэйчүүд амьдрал дээр сэтгэлээ нээж чаддаггүй. Таалагдсан бол таалагдсанаа хэлдэггүй, хайртай бол хайрлаж чаддаггүй. Энэ удаагийн кинон дээр эмэгтэйчүүдийн шийдэмгий байдал, түрүүлж сонголт хийдэг талаар гарах болно. Тус кинонд гурван шинэ дүр гарна. Хоёр эрэгтэй нэг эмэгтэй дүр гарах болно.

Энэ удаагийн цуврал киноны дүр маш шийдэмгий эрэмгий дүр байгаа. Миний хувьд урд нь эсрэг дүрд тоголж байгаагүй. Энэ удаад тэр зан чанарыг гаргах болно. Киноны дараа эсрэг дүрд тоголох сонирхолтой болсон. Өөрийгөө өөр талаас нь харуулж байгаадаа баяртай байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.