АН-ын гишүүн, Хөх хотын ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын согуулийн өмнө намынхаа 100 саяын дэнчинг эсэргүүцэж байсан. Харин энэ удаад намын дарга асан С.Эрдэнэ 100 сая төгрөгийг цуглуулаад залилан хийсэн талаар мэдээллээ.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Би намынхаа залилан хийсэн нэг нөхрийн талаар мэдээлэл хийнэ. Тэр нөхөр намын гишүүдээсээ 100, 100 сая төгрөг аваад 12 тэрбум орчим төгрөг цуглуусан, түүнийгээ хууль бусаар зарцуулж залилсан. Н.Туваан дарга аудит хийлгэсэн байна. Одоогоор 5-6 тэрбум төгрөг дутсан асуудал гарчээ.
Мань мэт намынхаа хууль бус үйлдлийг илчилж ҮБХ-ноосоо хөөгдсөн ч намаасаа урвасангүй. Гэтэл манай намынхан намаасаа урваж, өөр нам байгуулсан хэдэн нөхөдтэй буцаж нийлж, орон нутгийн сонгуульд оролцож байна.
С.Эрдэнээгийнхэн намын анхан болон дунд шатанд алинд нь ч байж болохгүй. Баянгол дүүрэгт АН ялбал С.Эрдэнээгийн хүргэн Засаг дарга болох юм гэнэ.
Гэтэл үндэсний хэжээний нам ямар гэр бүлийн нам уу? С.Эрдэнэ өөрөө хэдэн тэрбумыг идсэн эрүүгийн хэргийн асуудлаа шийдэж байж, хүргэн нь халаасны хулгайн асуудлаа цэгцэлж байж нам ярих хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.