"Өнөөдрийн байдлаар 21 000 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртөх эрсдэл дор амьдарч байна" гэж “Хүүхдүүдээ аваръя” жагсаалд оролцогчид байр сууриа илэрхийлэв.
"Хүний эрхийн индэр" ТББ-ын тэргүүн Ц.Баттуяа:
-“Хүүхдийн хүчирхийлэл” бол Монгол улсад тулгамдаж байгаа номер нэг асуудал болоод байна. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, тэдний ирээдүйг бид бүтээж явах ёстой. Энэ улсын хувьд маш том хариуцлага.
Ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах маш олон арга зам бий. Нэн тэргүүнд эрх зүйн орчныг бий болгох. Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль үйлчилж байна. Тэгсэн хэдий ч хүүхэд яагаад амь насаараа эрсдэж байна вэ. Үүний шалтгаан нь хуулийн хэрэгжилт муу байгаагаас болж байна.
5000 хүнд дунд нэг нийгмийн ажилтан байх ёстой гэтэл БЗД-ийн 5-р хороонд 26 000 хүнд ганцхан нийгмийн ажилтан ажиллаж байна. Нийгмийн ажилтнууд хүрэлцэхгүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөллийн хурлын гишүүд маш мэдрэмжгүй ажиллаж байна. Тиймээс хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй байна. Өнөөдрийн хүүхдүүдийн амь эрсдэж байгаа хариуцлагыг төсөв баталж байгаа хүмүүсээс нэхэх хэрэгтэй гэв.
Мөн жагсаалд оролцсон ээжүүд "2016-2020 онд гарсан эмэгтэй гишүүд хүүхдийн төлөө дуугараагүй. Одоо байгаа их хурлын эмэгтэйчүүд хүүхдийн төлөө ажиллаасай гэж жагсаалд ирлээ" гэсэн бол, "Хохирсон хүүхдүүдийн өмнөөс Хотын удирдлагууд хариуцлага хүлээх хэрэгтэй. Хуулийн тогтоомж маш сайн байгаа. Гэхдээ хуулийн хэрэгжилт маш муу байна. Төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа учир хүүхдүүд хохирч байна. Хүүхдүүдийн тоглох орчин, амьдрах орчинг сайжруулах хэрэгтэй байна" гэж байр сууриа илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.