Японы Засгийн газар ирэх сарын нэгнээс гадаадын иргэдийг тус улс руу гурван сараас дээш хугацаагаар нэвтрэх эрхийг олгохоор төлөвлөж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Өдөрт 1000 орчим гадаад иргэнийг нэвтрүүлэхээр төлөвлөж, нисэх онгоцны буудлууд дээрх оношилгооны хүртээмжээ сайжруулсан байна. Япон вирусын тархалтаас үүдэн аялалын хориг тогтоогоод байсан билээ.
Тус улс аялалын хоригоо есдүгээр сараас цуцалж эхэлсэн. Ингэхдээ Японд оршин суух урт хугацааны болон түр хугацааны визтэй гадаадын иргэдийг нэвтрэхийг есдүгээр сард зөвшөөрсөн. Мөн Вьетнам, Тайланд гэсэн Азийн орнуудаас шинжилгээний хариу нь сөрөг гарсан бизнесменүүд болон ЗГ-ын буцалтгүй тусламжаар сурдаг гадаадын оюутнуудыг нэвтрэхийг зөвшөөрөөд байгаа юм. Харин аравдугаар сараас хилийн хоригоо сулруулж ЗГ-ын тэтгэлэггүй эрүүл мэндийн ажилтнууд, тамирчдыг нэвтрүүлэхийг зөвшөөрөхөөр төлөвлөжээ.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж:Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.