СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Лукашенког нууцаар тангараг өргөсний дараа жагсаал цуглаан үргэлжилсээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Беларусьт өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 26 дахь жилдээ төрийн эрх барьж байгаа Александр Лукашенко дахин сонгогдсоны дараа иргэд эсэргүүцэл илэрхийлэн амралтын өдрүүдэд жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байсан юм.

Гэвч Лукашенко зургаа дахь удаагаа төрийн эрх барихаар лхагва гарагийн өглөө нууцаар тангаргаа өргөсөн байна. Тангараг өргөх ёслолыг олон нийтэд зарлаагүй бөгөөд лхагва гарагт төрийн мэдлийн мэдээллийн Белта агентлагаар “Александр Лукашенко Беларусь улсын Ерөнхийлөгчийн албанд албан ёсоор томилогдлоо. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хэдхэн хормын өмнө Тусгаар тогтнолын ордонд боллоо” хэмээн мэдээлжээ.

Энэ мэдээлэл олон нийтэд төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар хүрсний дараа нийслэл Минск хотын гудамжинд эсэргүүцсэн иргэд цуглаж жагсаал цуглаан хийж эхэлсэн байна. Эсэргүүцлийн жагсаал лхагва гарагийн шөнө ч үргэлжилсээр байсан бөгөөд тэд цагдаа нартай мөргөлдөж, жагсагчдыг баривчлан саатуулсан байна. Хэв журам сахиулах цагдаа нар даралтат ус, дуут бөмбөг ашиглажээ. 

Сөрөг хүчин сонгуулийн үеэр иргэдийн саналыг луйвардаж, хулгайлсан гэж үзсэн. Тиймээс . Гэвч Европын Холбооны хэд хэдэн гишүүн орон, АНУ зэрэг өрнөдийн орнууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Эсэргүүцэгчид сонгуулийн нийт саналын 60-70 хувийг л тоолсон тул шударга бус явагдсан гэж үзсэн.

Сөрөг хүчний Некста Лайв сувгаар иргэдийг лхагва гарагийн орой 18 цагт эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалсан байна. Жолооч нарыг авто замуудыг хааж, түгжрэл үүсгэхийг хүсчээ. Жагсаалд оролцогчид хуурамч титэм зүүж Лукашенког элэглэн дооглож байсан боловч цагдаагийн хамгаалалт гудамжинд гарч баривчилгаа явуулсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.