Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж дуусч, замын хөдөлгөөнийг нээв. Уг авто зам нээгдсэнээр Нисэх, Яармагаас хотын төв рүү уг замаар зорчих боломжтой аж.
Түүнчлэн Баянгол дүүргийн 13-р хороо, Өргөөгийн гудамжны зам засварын ажил энэ сарын 23-наас эхэлжээ. Уг ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулав. Тус хэсгийн замыг ирэх сарын 02-нд нээгдэхээр төлөвлөсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.