Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд Зам тээврийн ноцтой осол энэ сарын 24-ны 00:25 цагт гарчээ.
“Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөснөөс суудлын автомашины жолооч Д /18 настай, эрэгтэй/ төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байна. Уг хэргийг Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шалгаж байгаа юм.
Энэ сарын 23-нд Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаан хучилтын ажил хийж эхэлсэн билээ. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
авто машинаар хүүхэд томгүй тоглодог болсноос өөрөө үхээд бас гэмгүй хүмүүсийг алаад болохоо байлаа.
Хурд Үхэл !!!!!