СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Black lives don't matter" гэсэн тэмдэг байрлуулсан байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын "Great Smoky Mountains" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд хэн нэгэн этгээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн "Black lives matter" хөдөлгөөний нэрийг өөрчлөн, "Black lives don't matter" гэсэн тэмдгийг байрлуулсан байсныг тус хүрээлэнгийн алба хаагчид илрүүлсэн байна.

Одоогоор тогтоогдоогүй байгаа этгээд Уг тэмдгийг өнгөрөгч бямба гарагт хэсэг жуулчид олж хараад хүрээлэнгийн ажилчдад мэдэгдсэн байна. Хэрэгтэн уг тэмдгийг есдүгээр сарын 18-19-ний хооронд байрлуулсан гэж албаныхан үзэж байгаа юм.

Хэргийг хариуцаж буй ахлах байгаль хамгаалагч Лиза Хенди "Бид энэ хэргийн болзошгүй сэдэл, зорилгыг судалж байгаа бөгөөд энэ талаар мэдээлэлтэй хэн ч хамаагүй бидэнтэй холбоо барихыг уриалж байна" хэмээн албан ёсны мэдэгдэлдээ тэмдэглэжээ.

Лиза Хенди мөн уг хэргийг "Үнэхээр жигшмээр" гээд, "Үүний улмаас л бид аливаа мэдээлэлд шагнал өгөхөөр болсон" гэжээ.

Теннесси ба Хойд Каролина мужийн хооронд оршдог

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.