Манай улс 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 24,774 хүнд коронавирусийн тандалт судалгаа явуулжээ. Мөн давхардсан тоогоор 66,549 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, 313 тохиолдлыг илрүүлэн баталгаажуулсан байна.
Нэгдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 81 улсаас 22,191 Монгол Улсын иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Эдгээрийн 15,685 иргэн нь агаарын замаар, 6,496 нь авто замаар иржээ.
МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Тэгвэл дээрх хугацаанд иргэдээс гадна найман нохой, гурван муур болон шарил тээвэрлэн авчирсан байна. Нохой, муурыг Мал эмнэлгийн байгууллагуудад хүлээлгэн өгч тусгаарлан байрлуулж, коронавирусийн халдварын шинжилгээ авахад халдвар илрээгүй. Гадаадаас тээвэрлэн авчирсан шарилд мөн адил шинжилгээ хийхэд халдвар сөрөг гарсан.
Түүнчлэн олон улсын гэрээгээр хил дамнасан голуудын усны аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой.
Энэ хүрээнд ОХУ манай улстай хил залгаа голуудад шинжилгээ хийж байгаа бол манай хил дагуух голуудын таван цэгээс дээж авч коронавирусийн халдвар болон бусад шинжилгээ хийж байна. Уг шинжилгээний хариуг удахгүй танилцуулах болно” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ямар мал нь нохой муур чирч ирдэг байна аа,хорлон сүйтгэгчид л байх