СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-23

Л.Мөнхтүшиг: Аравдугаар сард 11 удаагийн нислэгээр 2700 иргэнээ татаж авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр, 2020 оны нэгдүгээр сарын 6-наас есдүгээр сарын 22-ныг хүртэл дэлхийн 81 улсаас 22181 иргэнийг эх орондоо авчирлаа. 15685 иргэнийг тусгай үүргийн онгоцоор, 4176 иргэний БНХАУ-аас авчирсан. Үүнд бага насны хүүхэдтэй 2659 гэр бүл ирсэн. 

Есдүгээр сарын нислэгүүд төлөвлөгөөний дагуу явж байна. .

Монголд байнга оршин суудаг, холимог гэр бүл, Монголд хөрөнгө оруулалт хийдэг, хөдөлмөр эрхэлдэг гадаадын 200 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасан. Тиймээс энэ сарын 29-ний өдөр нэг нислэг үйлдэж, иргэдийг “Рамада”, “Новотел” зочид буудалд тусгай үнээр байрлуулах учир манай улсын иргэдийн тусгаарлах байруудад асуудал үүсэхгүй.

. Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа 10400 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан боловч нутаг буцах хугацаагаа хойшлуулах хүсэлтэй иргэд олон байна. Энэ тоо эцсийн дүн биш бөгөөд ойрын үе буцах хүсэлтэй 5000 гаруй иргэн байна гэж үзэж байгаа.

Сөүл хот руу аравдугаар сарын  8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр долоон нислэг хийхээр төлөвлөсөн. Аравдугаар сарын 16-ны нислэгээр гуравдагч орноос транзит нислэгээр ирэх иргэдийг авна.

Ирэх сарын 10-ны өдрийн нислэгээр Япон, 23-нд Франкфурт хот руу нэг нислэг хийнэ. АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч батлагдаагүй байна.

.

Япон улсад сурдаг, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 400 гаруй иргэний хүсэлт хүлээн авсан. Япон улс 159 улс руу хилээ хаасан. Гэхдээ тодорхой улсуудад хилийн хоригийг сулруулах арга хэмжээ авч байгаа. Бид Япон улс дахь ЭСЯ-тай ирэх сарын 10-нд хийх нислэгээр дараах иргэдийг авч явах талаар зөвлөлдөж байна.

Түүнчлэн ОХУ  Казахстан, Киргиз, БНСУ, Беларусь улстай хилээ нээх шийдвэр гарсан. ОХУ нь дээрх дөрвөн орны иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэдийг долоо хоногт нэг удаа агаарын замаар нэвтрүүлэхээр болсон. Уг шийдвэр нь манай улсын иргэдэд хамааралгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.97

Истанбул руу нислэг тавиачээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.