Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Жонг Сэ Гюны ойрын туслахуудын нэг нь коронавирусээр халдварласан нь тогтоогдсон тул тэрээр өнөөдөр шинжилгээнд хамрагдан, өөрийгөө албаны байрандаа тусгаарлаад байна.
Жонгийн ажлын албаны Ерөнхий захирал даваа гарагийн өглөө "COVID-19"-ийн шинжилгээний "Эерэг" хариу авсан бөгөөд Ерөнхий сайд дараа өдөр нь Сөүлийн төв дэх олон нийтийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгчээ. Түүний шинжилгээний хариу мягмар гарагийн орой гарах юм.
Гэвч Ерөнхий сайд Жонг Сэ Гюн нь коронавирусээр халдварласан албаны ажилтны ойрын хавьтал биш болохыг түүний төлөөлөгч нар тэмдэглэсэн байна. Тэд энэ сарын 16-наас хойш бие биетэйгээ нүүр тулан уулзаагүй аж.
Шинжилгээнд хамрагдсаныхаа дараа Ерөнхий сайд өдрийн төлөвлөгөөгөө тэр чигээр нь цуцалжээ. Тэрээр Сөүлийн өмнөд хэсэгт орших томоохон хүнсний дэлгүүрийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хяналт шалгалт хийх товтой байсан аж. Түүнчлэн тэрээр тус улсын сөрөг хүчний гол намын удирдагчидтай хийхээр төлөвлөөд байсан оройн хоолыг хойшлуулж магадгүй байна.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.