СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Чингэлтэй дүүргийн АН-ын нэр дэвшигчдийг эргүүлэн татжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Сонгуулийн  хорооноос 2020 оны 09 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөлөөгчдийн хуралд Ардчилсан намаас 15-р тойрогт нэр дэвшигч Дамдинсүрэнгийн Эрдэнэбат, 16-р тойрогт нэр дэвшигч Цэрмаагийн Уугантуяа нарыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан байна.

Дүүргийн Сонгуулийн хороо нь МАН-ын гомдлын дагуу сонгуульд нөхөн дэвшүүлэх боломж бүхий хуулийн хугацаа дуусгавар болсноос хойш ийм шийдвэр гаргасанд харамсаж байна. 

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын зүгээс УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргатай МАН хууль бусаар нөлөөлж байна гэж үзэж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн нэрсийг татсан үйлдэл нь хууль бус болохыг мэдэгдлээ.

Дээрх нэр дэвшигчдийг нэр дэвшсэн намаас гадна өөр намын гишүүнчлэлтэй гэж үзэх үндэслэлтэй гэсэн шалтгаанаар нэр дэвших боломжгүй гэж үзсэн нь Сонгуулийн тухай хууль болон холбогдох хэд хэдэн хуулиудыг зөрчсөн ноцтой үйлдэл аж.

Тус дүүрэг нь 37914 өрхийн 153933 гаруй хүн амтай. Дүүргийн СЕХ-ны шийдвэр нь тэдгээр сонгогчдын сонгох эрхийг ноцтой зөрчсөн алхам боллоо. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн эрх мэдлийг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүнийгээ хадгалж үлдэхийн төлөө улайрч байгаа нь харагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.