СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVETALK: Хот төлөвлөлт, тохижилт болон хотын төсвийн тухай...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

#LIVETALK ярилцлагын энэ удаагийн дугаарт Эдийн засагч, АН-ын Нийслэлийн намын хорооны гишүүн Д.Басбиш, НИТХ-ын төлөөлөгч асан Д.Энхсайхан нартай ярилцлаа. Хот төлөвлөлт болон тохижилт, хотын төсвийн асуудал иргэд яагаад анхаарах ёстой, яагаад оролцох ёстой талаар...

Д.Басбиш: Иргэдийн халааснаас гарсан мөнгийг өөрсдийнх нь саналаар зарцуулдаг байх ёстой

Иргэд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгөх ёстой нэг шалтгаан бол өөрсдийнхөө халааснаас гаргаж байгаа татварын мөнгийг зөв зарцуулж чадах хүмүүсийг сонгох явдал мөн биз дээ?

-Орон нутагт зарцуулагдаж байгаа төсвийн хөрөнгө бол тэнд амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрахад заруулагдах мөнгө шүү дээ. Тиймээс орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас илүү ач холбогдолтой байх ёстой юм. Гэвч харамсалтай нь орон нутгийн сонгуулийн ирц маш хангалтгүй хэмжээнд байгаа нь өнгөрсөн жилүүдийн дүн харуулж байгаа юм.

Нийслэлийн төсвийг ярья л даа. Үндсэндээ яг иргэдийн халааснаас гараад, эргүүлээд өөрсдөд нь зарцуулах ёстой юм байгаа юм. үүнийг иргэд маань маш сайн ойлгож авах хэрэгтэй. Дээрээс нь төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоо байдаггүй. Маш өчүүхэн оролцоо л бий.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардалд дийлэнх нь зарцуулагддаг. Энэ жилийн нийслэлийн төсөв орлого нь 1,2 их наяд, орлого нь 892 тэрбум. Түүний 60 гаруй хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Уг нь эсэргээрээ дийлэнхийг нь иргэдийн аж, амьдралд зарцуулах ёстой юм.

Гэтэл ердөө дөрөвхөн хувь нь буюу 27 тэрбум төгрөгийг л Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилдаг. Энэ мөнгөөр иргэд гадаах хүүхдийн талбайгаа засуулъя, автомашины зогсоолоо засуулья гэх мэт өөрсдөө санаачилга гаргаад, дүүрэг дээр батлаад, нийслэлээр батлуулаад зарцуулагддаг төсөв юм.

Бүхэл бүтэн нийслэлийн 1,4 сая иргэдийн өөрсдийнх нь төлөө зарцуулагдах мөнгө 27хон тэрбум байхад НЗДТГ-ын дарга нарын унааны зардал 1,8 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэр шударга хуваарилалт юм бэ гэдэг нь харагдаж байх шиг байна?

-

Тухайлбал, Гэрэлтэй гудамж байгуулахад 1,2 тэрум төгрөг зарцуулаад больсон. Төв зам дагуу зүүн эргэхийг хориглох шийдвэр гаргаж, 11 хоног хэрэгжүүлэхдээ 956 сая төгрөг зарцуулсан.

Гэтэл СХД-ийн Орон нутгийг хөгжүүлэх санд 1,7 тэрбум төгрөг батлагдсан байдаг. Энд 60 ажил төлөвлөгдсөн байдаг. Энэ их ажил дээрх үр ашиггүй зарцуулагдсан хоёрхон ажлаас бага дүнтэй байна. Дарга нар төсөв батлахаараа л буруу тийш яваад байгаа нь харагдаж байгаа юм.

Тэгвэл иргэд ямар байдлаар оролцож байж өөрсдөөсөө гаргаж байгаа энэ мөнгийг зөв зарцуулдаг болох вэ?

-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Орон нутгийн төсвийг орон нутаг нь баталдаг эрхийг өгөх ёстой. Энэ эрхийг авсны дараа иргэдийн саналыг авч төсвөө зарцуулдаг болох ёстой. Хуулиар өөрчлөх ёстой...

Д.Энхсайхан: Том мод хотод авчирч суулгаж байгаль орчны гэмт хэрэг үйлдэж байна

-Та хот тохижилтын салбарыг хариуцаж ажиллаж байсан хүний хувьд хот төлөвлөлтийн талаар ярих байх л дээ?

-2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөни коцефци, суурь судалгаа, ерөнхий төлөвлөгөө гэсэн гурван шаттай ажил өрнөж байна. Сая 2002 оны Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг 29 хувьтэй гэж дүгнэсэн байна. Энэ бол хангалтгүй. МАН 26 жилд Улаанбаатар хотыг удирдлаа. АН 2012-2016 оны хооронд удирдахдаа хэд хэдэн томоохон ажлуудыг зоригтой хийсэн юм. Энэ бол Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг ажил. Гэр хороололд амьдарч байгаа иргэд тог цахилгаан, халаалт дулаандаа холбогдсон байж л утаа униар, уур бахимдал, түгжрэл алга болох юм. 

Бид 24 байршил дээр дахин төлөвлөлт хийх гэж оруулсан. 2016 онд засаг солигдсон. МАН болохгүй, бүтэхгүй талаас нь яриад гацаасан. Гэтэл 2016 оноос хойш дөрвөн жил гацаасны эцэст сая 5-р сард 10 гаруй байршил дээр Гэр хороооллын дахин төлөвлөлт хийгээд сонгог шалгаруулж байна. Ийм удаан, хурд муутай явж байна л даа.

Одоо энэ ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хот 8 дэд төвтэй байх юм. Түүний эхний хоёр дэд болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бид 2014 онд эхлүүлсэн. Дэд төвүүдэй болсноор хотын төврүү орж ирэхгүйгээр тэндээ бүх асуудлаа шийднэ л гэсэн үг. Улаанбаатар хот олон дэд төвтэй хот болох ёстой юм. Дараа нь Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв,  Улиастай, Амгалан дэд төв,  Шар хад, Толгойтын дэд төвүүдийг бид бариад, дараа нь дагуул хотуудыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл саарна гэж үзэж байгаа юм.

1990-ээд оноос хойш хот тохижилтын салбарыг хаясан. Зургаан дүүрэгт тохижилт үйлчилгэнэий  том компанитай, хашаатай, объекттой, баазтай байсан. Тэрийг нь менежментийн хувьчлал нэрээр төрийн компаниуд аваад алга болсон. Энэ бол жинхэнэ зохион байгуулалтай, луйвар байсан. Цэцэрлэгжүүлэлт гээд орон нутгийн өмчит том компани байсныг мөн л тараагаад, бааз суурьгүй болгоод хаячихсан. 2012 онд хот тохижилт, ногоон байгууламжийн ажлыг тэгээс нь эхэлсэн.

2016 онд би ажлаа өгсөн. Намайг ажлаа өгсний дараагаар Маш үнэтэй. Нэг модыг авахын тулд байгаль орчныг яаж сүйтгэж байсныг та нар очиж харах хэрэгтэй.

Би үүнийг хэлээд хэлээд хэлээд ойлгохгүй байна. Нас гүйцэж байгаа 20 гаруй настай модыг сугалж авчраад энд суулгана гэдэг нь байгаль орчны тухай хуулиа зөрчсөн, гэмт хэрэг...

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.