СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Энэ онд барилгын ослоор 11 хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын аюулгүй байдлыг хангуулах талаар хийсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.

2019-2020 онд нийт 25 дуудлагаар цагдаагийн байгууллагатай хамтарч ослын газар ажилласан.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын ослын талаар зөвлөмж санамж хүргүүлдэг. Энэ дагуу аж ахуй нэгжүүд ажиллаж, аюулгүй байдлаа хамгаалах ёстой. Гэтэл

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 173 буюу 53 хувийн дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29 хувьд уг зөрчлүүд илэрсэн бол иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаагүй 60 буюу 18 хувийн зөрчлүүд эзэлж байна.

Мэргэжлийн хяналтын газар, барилга хот төлөвлөлтийн газраас хамтарсан хяналт шалгалт хийсэн. Үүнд иргэдийн аюулгүй байдлын талаар түлхүү тусгалаа. Замын хашлага, саравч, тэмдэг тэмдэглэгээ, барилгын хамгаалалтын хүрээ, авто замын хаалт, тэмдэг тэмдэглээний стандарт байдлыг хэр хангаж байгаа талаар шалгалт хийсэн.

Нийт 286 хашаанд шалгалт хийхэд 27 нь ашиглалтанд орсон бөгөөд 123 нь стандартын шаардлага хангаагүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.