СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Болороо жил гаруйн тэмцлийн үр дүнд ялжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Одоогоос нэг жилийн өмнө Иргэний хөдөлгөөний тэмцэгч Б.Болороогийн нөхөр “Хишиг Арвин Индустриад” ХХК-д ажиллаж байхдаа лифтний хонгилд унаж нас барсан байдаг. Тухайн үеийн шүүх эмнэлэгийн дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, ослын улмаас нас барсан хэмээн үзсэн.

Харин Б.Болороо энэ шийдвэрийг эсэргүүцэж Б.Болороо нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр бүх шатны байгууллагад хандаж, суулт хийн тэмцсэн.

Энэ талаараа Б.Болороо өөрийн цахим хуудсанд:

"Ханийнхаа нэрийг жинхэнэ утгаараа цэвэрлэж чадлаа. Хамгийн гол нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-ны захирал Б.Хишигдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар ч маргах зүйлгүй байсан учир шүүх хурал хурдан болж өнгөрлөө" хэмээжээ.

Улмаар тэрээр Цор ганц, үнэн хайраа надад зориулсан ханийхаа төлөө, үлдэж буй хайрын үргэлжлэлийнхээ төлөө шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийхаа нэрийг цэвэрлэж, сүнсий нь амрааж чадлаа.

Бүтэн жил 3 сарын турш ханийнхаа амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа. Энэ хугацаанд хичнээн шөнийг нойргүй хонож, хичнээн өдрийг сэтгэл түгшин, хичнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хүн мэдэхгүй, маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа.

Би анх лайв хийж тусламж хүсэхдээ ч, хэвлэлийн бага хурал хийхдээ ч, талбай дээр суулт хийхдээ ч, цензүргүй яриагаар орохдоо ч “хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ, тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан Мядагийг, ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингэж явсангүй ээ. Нөгөөтэйгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна...гэх мэтээр бичжээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ц0лмон
4 жилийн өмнө
202.126.88.58

зөв шүү ухаалаг бүсгүй минь эрч хүчтэй сайхан амьдрана шүү

zochin
4 жилийн өмнө
66.181.161.123

ene ugaasaa shal archaagui huwia hicheesen baliar kompani bnlee shuu hunii bichg barimt ogohgui hden sar bolj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.