Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр А/747 дугаартай захирамж гаргаж, нэр бүхий 21 албан тушаалтныг “Коронавирус цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг үр дүнтэй сайн зохион байгуулсан хэмээн тус бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулсан баримт саяхан ил болсон.
Хэдийгээр Нийслэлийн удирдлагууд өөрсдийгөө шагнасан захирамжаа Ulaanbaatar.mn сайтад байршуулалгүй нуусан боловч уг захирамжийн хуулбарыг зариг.мн сайт олон нийтэд ил болгож чадав.
Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы А/747 дугаартай захирамжийг хэзээ, хэрхэн биелүүлсэн болохыг Нийслэлийн онцгой комиссын шилэн данснаас шүүрдэж үзэхэд “Ковид-19 цар тахалтай холбоотой мөнгөн хандив, тусламжийн орлого, зарцуулалтын мэдээ” гэсэн цэсэнд дурайгаад байж байна.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр, өглөөний 08:00-18:00 цагийн хооронд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд хэрхэн ажиллаж болох вэ гэсэн сургуулилтыг хийснийхээ төлөө тус бүр нэг сая төгрөгийг авсан байх аж.
Дарга нарыг шагнах тухай захирамж 2020 тавдугаар сарын 28-ны өдөр гарсан бол уг захирамжийг хэрэгжүүлэх ажлыг 2020 оны зургадугаар сарын 04-ны өдөр Нийслэлийн онцгой комиссын данснаас шилжүүлж байжээ.
Нэг сая төгрөгийн урамшуулал авсан албан тушаалтнуудын нэрс, зургийн эх сурвалж зариг.мн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.