Английн Донкастер тосгонд 12 хоногтой нярай хүү нохойд бариулан амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг хэрэгт холбогдуулан 35 настай эрэгтэй болон 27 настай эмэгтэйг баривчлан саатуулсан байна.
Өмнөд Йоркшерын цагдаагийн газраас маш хүнд шархдаж бэртсэн нярай ням гарагт эмнэлэгт амьсгал хураасан тухай мэдээлжээ.
Дундаж насны эрэгтэй, эмэгтэй хоёрыг санамсаргүй байдлаар бусдын амь насыг хороосон хэмээн сэжиглээд байна. Сэжигтэй хоёр этгээд батлан даалтад суллагдсан бөгөөд цагдаагийн офицерууд хэргийн мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байгаа юм.
Орон нутгийн цагаар ням гарагт 3:30 минутын үед цагдаагийн газарт нялх хүүхэд рүү нохой дайрсан дуудлага иржээ. Цагдаа нар сэжигтнүүдийг саатуулснаас гадна хүүхэд рүү дайрсан нохойг авч явжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.