СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Жилд 1080 орчим ялтан "цахим гав" зүүнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим гав хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр хөнгөн ялтай хүмүүс гэртээ хоригдоно. Улмаар хорихын зардал хоёр дахин буурна гэж тооцоолж байна...

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Цахим гавыг зам тээврийн осол гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт болгоомжгүйгээс хэрэг үйлдсэн хөнгөн ялтай хүмүүст зүүлгэнэ. Цахим гав нь утсан цаг шиг хэлбэртэй, оосор нь ган тросстой. Хэрэв үүнийг тайлах гэж оролдох, тайлбал хорих ялаар солигдоно. 

Жилд ойролцоогоор 1080 орчим хүн цахим гав зүүх тооцоо гарсан. Ингэснээр хүн гэр бүлтэйгээ, ажлаа хийнгээ ялаа эдлэх боломжтой болно. Хэрэв мөнгөн торгуультай бол ажлаа хийнгээ төлөх боломжтой. 

Хөнгөн ялтай иргэдийг хорих нь сөрөг үр дагавар гардаг. Улсаас багагүй хэмжээний мөнгө гарна. Хориход байхдаа муу зан үйлтэй хүмүүсийн нөлөөнд орж болно. Дарамтанд өртөж болно. Цахим гав энэ бүхнээс сэргийлнэ. 

Цахим гавыг орон нутагт ч хэрэглэнэ. Сумын төв байлаа гэхэд 4-5км радиуст ялыг нь эдлүүлэх боломжтой. Хөнгөн ялтай иргэдийг хорихгүй байснаар гурав орчим тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан. Цахим гавыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.182.82

Наад шийдвэр чинь зардал хэмнэх сайн арга биш бололтой

Зочин
4 жилийн өмнө
37.76.10.102

Ymarch hvn heregren bolii gej yu gej bodhob dee ene gabiig zvvgeed gertee baij baih yum chinl yadgiin gej bodood hereg hiihvv? Zarim neg setgvvlchvvd shal teneg asyyltyyd asyygaad baih yum aa ymarch hvn za yahab ene hergiih bi hiichihed gab zvvgeed hudluh hudulguunuu horiylaad syyh yum chinl hereg hiichihii gej bodohyy, ergvv asyyltyyd asyyhaa bolij vz cetgvvlchvvd nar minlee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.