Банкны салбарт эргэн төлөлт өндөртэй, нийгэмд эрэлттэй зээл бол орон сууцны 8 хувийн зээл. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ипотекийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг хуралдаанд саналаа танилцуулж, дэмжигдсэн бөгөөд ирэх сарын дундаас ипотекийн зээлийг зургаан хувь болгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ипотекийн 8 хувийн зээлтэй 73 мянган иргэн бий. Тэдний зээл 3,4 их наядаар хэмжигдэж байна. Өнгөрсөн хугацаанд засгийн газар, Монголбанкнаас гарсан ажлын хэсэг хүүг бууруулах боломжийг судлаад 6 хувь болгох боломж бий гэх дүгнэлт хийсэн байдаг. Тэгвэл Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгохыг Засгийн газар дэмжсэн тул бид тус асуудлаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодруулсан юм.
Гэвч албан бус мэдээллээр Ипотекийн зээлийн хүүг 3-6 сараар түр бууруулах боломжтой, бүрэн бууруулах боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Хэрвээ зээлийн хүү буурвал иргэдийн амьжиргаанд дэм болон хэмээн иргэдийн зүгээс үзэж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.