СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-09-16

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн сургууль баригдана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Намрын тэргүүн сарын цагаан бич өдөр буюу энэ сарын сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай Ерөнхий боловсролын сургуулийн шинэ байрны шав тавих ёслол боллоо.

.

Хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Хос Фрейндс” компани гүйцэтгэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулан, улсад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Барилгын шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн Дарга Б.Нямтайшир болон тус сумын хөдөлмөрчдийн төлөөлөгчид, сургуулийн үе үеийн төгсөгчид, сургуулийн хамт олон бусад төлөөлөл оролцжээ.

Хичээлийн шинэ байртай болсноор багш, сурагчдын суралцах, ажиллах орчин улам сайжирч, эрүүл, аюулгүй таатай нөхцөл бүрдэхийг сургуулийн хамт олон илэрхийлж байлаа.

Төр, нийгмийн зүтгэлтэн Т.Бямбаа нь Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг юм. Энэ онд 100 жилийнх нь ой тохиож байгаа Т.Бямбаа нь Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэсэн. Тэрээр ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.

1927 онд байгуулагдсан Ерөө сумын ЕБС-аас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Дашзэвэг, Төрийн шагналт, эрдэмтэн Ц.Тойвгоо, Р.Жавзмаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Р.Цэрэндулам, Д.Дашзэвэг, доктор Т.Бямбаа, Ж.Шагж зэрэг 20 гаруй эрдэмтэн, гавьяат зүтгэлтэн төрөн гарсан байна.

Шав тавих ёслолын ажиллагааны үеэр Б.Нямтайшир аавынх нь нэрэмжит болгосон Сэлэнгэ аймгийн ИТХ, нийт иргэд, түүний дотор Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн болон Ерөө сумын нутгийн зөвлөлийнхөнд, мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат, ХАА-н ухааны доктор Лхагвасүрэнгийн Баяртулга нарт гүн талархлаа илэрхийллээ.

Хичээлийн жилийн нээлт, шав тавих ёслолыг угтаж тус сургуулийн сурагчдын дунд зарласан эссэ бичлэг, гар урлал, хөдөлгөөнт дасгалын уралдааныг дүгнэж 120 гаруй хүүхэд багачуудыг зөөврийн компьютер, ухаалаг утас, олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

<d

 “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдах Ерөө сумын 420 хүүхдийн багтаамж бүхий сургууль, 960 хүүхдийн хүчин чадалтай болсноор хүрэлцээ хангамж сайжирч, нэг ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм.

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах их үйлсэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
139.5.217.185

Цагаан суваргаа алдахгүй худлаа юм хийгээд байхад сайн хүмүүс шиг л харагдах гээд байна. Хэдэн тэрбум хэдэн зуун сая доллар тэр уурхайнуудаасаа ашиг авчихаад 960хан сая төгрөг хөрөнгө оруулалт гэж алиа юм бэ? Наад гэр бүл чинь монголын өөдтэй гэсэн орд уурхайнуудаас өчнөөн тэрбум доллар ашиг олсон. Одоо тэрийгээ алдахгүй гэж ард түмний тархийг угааж байна. Энийг ойлгож байгаа нэг ч иргэн байхгүй гэж үү?

Boris
4 жилийн өмнө
202.126.89.206

Yum xiideggui mangasuudiin derged ajil xiij bgaa yum bishuu tegeed yax estoi baisiim bitgii balaarch baigaach

Даваажав
4 жилийн өмнө
103.229.121.140

Мак энэ бол монголын үндэсний комани үүнийг төр бодолгоороо хамгаалж байх ёстой гэтэл эсэргээрээ,цагаан суварагийг төр авах юм бол оюу толгой шиг юм болно харин ч хадагалаж хамгаалж байгаа мак д баярлаж байх ёстой шүү

зочин
4 жилийн өмнө
202.21.109.44

хөрөнгөнд нь өндөр татвар ноогдуул бүх ард иргэдийн өмчийг авсан юм чинь

Зочин
4 жилийн өмнө
66.181.187.65

Хэрэггүй ээ энэ мууу улс хүний ариун хөдөлмөрийг үнэлж мэдэх биш. Хийхгүй яадын өгөхгүй яадын чиний энэ чинь юу ч биш нтр гэж доромжилно. Өөрсдөө сургууль цэцэрлэг барьж өгөх нь бүү хэл сургууль цэцэрлэгийн хашаа ч тохижуулж өгч үзээгүй хулгайчууд бдаг бхгүй юу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.