СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-09-16

БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бараалхна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өчигдөр эхэлсэн.

Айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. 

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Хоёр дахь өдрийн айлчлал буюу өнөөдөр /2020.09.16/ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхах бөгөөд уулзалтыг ойрын зайнаас бус тусгаарлалтын дэглэм сахиж, алсын зайнаас санал солилцох юм байна.

Түлхүүр үг:

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.