Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.16/ 08.00 цагаас эхлэн хуралдаж байна. Өнгөрсөн Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-ныг дуустал сунгахдаа, энэ сарын 21-ны өдрөөс боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлж, өнөөдрөөс аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага, спорт, урлагийн арга хэмжээг хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Харин өнөөдрийн хуралдаанаар "Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ.
Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна" гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн томоохон төслүүдийн санхүүжилтын талаар хэлэлцэж байгааг мөн хэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.