Есдүгээр сарын 21-нээс хүүхэд харах үйлчилгээний төвүүд ажиллаж эхлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд 145, хөдөө орон нутагт 18 хүүхэд харах үйлчилгээний төвүүд нээгдэхэд бэлэн болсон 2-3 настай 3000 хүүхдийг хамруулах боломжтой ажээ. Хүүхэд харах үйлчилгээний төвийн тодорхой хувийг төр даах бол үлдсэн төлбөрийг эцэг, эхчүүд төлөх бөгөөд тухайн төвөөсөө хамаарч 60-150 мянган төгрөгийг төлөх юм.
Нийслэлийн дүүргүүдийн хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн хаяг, байршил, утасны дугаарыг доорх утсаар лавлан асуух боломжтой.
Хан-Уул дүүрэг- 88102608
Баянгол дүүрэг- 88094549
Баянзүрх дүүрэг-99778613
Налайх дүүрэг- 86962688
Сонгинохайрхан дүүрэг 99242943
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 99069676
Хүүхэд харах төвд хүүхдээ хамруулах эцэг, эхчүүд дараах шаардлага, бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд цагаан хорхой, шээсний шинжилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, 2 хувь цээж зураг.
Засгийн газрын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон ч гэсэн хүүхэд харах үйлчилгээний төвүүд хэвийн ажиллана гэдгийг Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөдөө орон нутагт квот өгөхгүй хотынхон нь хуваагаад авчихсан юм биш үү хөдөөний хүүхдүүд хүүхэд биш юм биш үү суманд амьдарч байгаа хүн ч гэсэн санаа амар ажлаа хийх эрхтэй биздээ
Хүүхэд харах хүсэлтэй байр сав нь бэлэн хүмүүс байнаа квотоо нэмээчээ нэг хэдхэн төвүүд л хүрэлцэхгүй ачахлал ихтэй байх юм
Хяналт тавьмаар байнаа, Хүүхэд харах үйлчилгээнийхээ эрхийг авчаад бид нараасаа бол яг л хувийн цэцэрлэг шиг төлбөр нэхэж байна. Хаана нь 2 тэрбумыг зарцуулах гээ байгаамбэ