СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уулын гурван ам дамнуулан солонгос иргэнд газар олгосон асуудлын мөрөөр...

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хотын удирдлага болон газрын албатай холбоотой байж болох хууль бус газар олголтын нэгэн сэжим олдсон учраас энэхүү цуврал нийтлэл, сурвалжлагыг уншигч авхай танаа толилуулах гэж байна.

Энэхүү газрын асуудал урьд өмнө нь нэгэнтээ сөхөгдөж байсан боловч цааш явалгүй замхарсан байдаг.

Энэ бол ХУД, 14-р хороо, Түргэний гол гараад Төв аймаг явах замын баруун энгэрт байх том хөх хашаа татсан 126 га газрын асуудал юм. Уг газарт хотын дарга асан С.Батболд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/1177 дугаар захирамжаар "Дансол Гэйтвэй" ХХК-д 58 га газар, “Билиг суут” ХХК-д 48 га, иргэн Цэдэнгийн Одгэрэлд 20 га газрыг тус тус олгожээ.

Нэг захирамжаар 126 га газрыг олгосон хэрэг. Энэ бол маш том хэмжээний газар.

Гагцхүү уг газрыг олгохдоо дүүргийн засаг даргад санал хүргүүлээгүйгээс гадна, дүүргийн газар олголтын тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй байсан газрыг хотын дарга С.Батболд дур мэдэн олгож, хууль зөрчсөн нь сонирхолтой. /Ч.Мөнхбаатар ХУД-ийн Газрын албаны дарга, НГЗБА-ны ахлах мэргэжилтэн Л.Нямдаваа нараас тодруулсан болно/

Төлөвлөгөөнд тусгаагүй, хууль зөрчиж газар олгосон бол дараагийн засаг дарга хүчингүй болгох эрхтэй бөгөөд Хан-уул дүүргийн Газрын албанаас С.Батболдын дараагийн засаг дарга буюу С.Амарсайханд хүчингүй болгох хүсэлт илгээж байсан гэх боловч өнөөдрийг хүртэл уг газрын эрхийг цуцлаагүй байна.

“Дансол Гэйтвэй” ХХК буюу Ким Иохан гэх солонгосын мэдэлд уг газар оржээ

Хамгийн анхаарал татаж байгаа нь дээрх компаниуд  шашны болон гаднын хөрөнгө оруулалттай ажээ.

“Дансол Гэйтвэй” ХХК хэмээх утга нь тодорхойгүй, гадаад нэртэй энэ компани үндсэн чиглэл нь гадаад худалдаа, амралтын газар, хүүхдийн нүүр амны гажиг засал гэх боловч өөр, өөр чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Ким Иохан өөрөө “Дансол Гэйтвэй” ХХК-ийнхаа хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.

Харин Ким Иохан гэгч эрхмийг цааш судалбал “Олон улсын боловсролын сан” гэх байгууллага удирдахаас гадна, “Гэйтвэй Интернашинал Эдюкэйшн Корпорэйшн” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлаар бүртгүүлжээ. 

Чухам энэ л хамгийн анхаарах сэдэв аж... Одоо тус сүмийг Д.Нямдаваа гэх эрхэм хариуцан ажиллуулж байна.

Далдуураа шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, наанаа хүмүүнлэгийн байгууллага мэт дүр эсгэн хууль бус газар олголтод орооцолдох...

Бид гурван уулын ам дамнуулан олгосон уг газар дээр сурвалжлагаар очсон бөгөөд уулын гурван ам/нэг нь Ар булаг, Бөөр булаг гэх хоёр ам/ хязгаар нь үл мэгдэгдэх газрыг цэнхэр хашаагаар хашаалсан байхаас гадна гадна, дотроо харуул, хамгаалалттай ажээ. 

Мөн Ц.Мөнхбилэг, Д.Нямдаваа нартай утсаар холбогдож, тодруулга авахыг хүссэн ч "шинээр томилогдсон учир уг хууль бус газрын талаар мэдээлэл байхгүй, солонгос дарга Ким Иохан бүгдийг мэднэ" гэх тайлбар өгсөн билээ.

Малчин С.Ганбаатарын хаваржаа, намаржааны газрыг хашаалж, буух газаргүй болгожээ

Харин энэ хашаалсан газрын жижигхэн буланд шахагдсан малчин айлуудаас бид тодруулга авсан юм.

ХУД-ийн 14-р хорооны С.Ганбаатар малчин:

-Би энэ аманд насаараа амьдарч байгаа хүн. Манайхан хоёр, гурван үе дамжин нутаглаж ирсэн. Манай аав, ээж анхлан энд 50-60 жил амьдарсан. Яг энэ хашаалсан ууланд манай мал бэлчдэг, хаваржиж, намарждаг байсан.

Ж.Чимэгээ малчин С.Ганбаатарын гэргий:

- Уг нь энэ хашаалсан газар дунд нь булаг байдаг юм. Тэр булгийг хаагаад, мал усаа ууж чадахаа болиод баахан машинд дайруулж үхдэг болсон. Уг нь манай өвөлжөө, хаваржааны газар эзэмшлийн гэрчилгээтэй.

Анх хачин хэлтэй орчуулагчтай ирсэн. Бидэнд солонгосын шашны сургууль барина гэж тайлбарласан. Хамгийн гол нь монголд шашин мундсан биш. Шашны журмаар энд юм барих гээд байгаа нь их л сонин санагдаад байгаа юм даа. 58 га газар л гээд байсан яг хашаалах болсон чинь 120-130 га газар гэх юм билээ.

Айлын хашааны газар авах болоход “Түргэний голоо аваръя”... ямар хөдөлгөөн ч гэлээ байдаг. Үнэхээр тийм л юм бол одоо ийм том газраа хамгаал л даа.

Ийнхүү эгэл жирийн монголчууд 0,07 га газраа ч авч чадахгүй, хэдэн үе дамжин нутаглаж ирсэн, гэрчилгээтэй намаржаа, хаваржааны нутгаа ч алдчихаад байхад Монголд шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад иргэн бүтэн уул дамнасан их хэмжээний газрыг хэрхэн авсныг бид үргэлжлүүлэн сурвалжилж хүргэнэ...

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цөөн
3 жилийн өмнө
192.82.68.107

Даварсан сүгнүүд юмаа

Жирийн иргэн
3 жилийн өмнө
64.119.24.152

Энэ бол өндөр хахуулаар авсан газар байгаа. Чин үнэн нь энэ.

Иргэн
3 жилийн өмнө
59.153.87.172

Ийм шуналтнуудыг дайрлага дайрна2 улс хураа нэгэнт хууль бус гадаадын иргэнд олгосон нь тодорхой л байнашдээ. Худлаа тэгж б.а ингэж б.а гэсээр мартагддаг шүү

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.74

Улсад буцааж хурааж ав. Одоо тэндээ баахан сүм барьж оршуулга бузар зан үйлээ хийцгээнэ шүү

Otgooo
3 жилийн өмнө
211.36.134.84

Uunii moroor yawsan ta buhend bayrlalaa. Odoo gazariig huraan awah heregtei!!!! Sumiihen hudalaa aawaa gej zalbirhaas yag unende mongold iim zorilgotoi orj irdeg bh ni huuli hyanaltiihan bugdiig ni shalgah heregtei!!!

Хомхой сэтгэл хорон санаа хоёр хоол болохгүй
3 жилийн өмнө
202.9.40.155

Энэ сэтгүүлч өөрөө судалж бичсэн ч гэх шиг шал худлаа юм ярих гэж. Зүгээр л тавилттай жүжиг Орон нутгийн сонгууль ойртож байгаатай холбогдуулан зарим нэгэн хүнд өс санаж явдаг хүмүүсийн хийж байгаа увайгүй үйлдэл гэж харж байна. Хэргийн гол эзэн нь нийтлэлд захиалга өгсөн хүн өөрөө голлох үүрэгтэйгээр гар хөл нь болж оролцоод ард нь ашиг олж чадаагүй хомхой сэтгэлээр хийж байгаа кейс байна доо

Zochin
3 жилийн өмнө
103.229.121.177

End unen barimttai zuil deer neg taliig barimtalj dutuu medeeleltei bas tashaa zuil yavj bga bh. Survaljlagch bodit zuiliig buren zuv medeeleltei n hamt ali neg taliig barimtlahgui medeelleh heregtei

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.179

Улсад шууд хурааж авах ёстой

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.40

barimttai niitelj boldoggui ymu, aliwa zuilsig dnda dewiilgej daws nemj niitleh ymda

Зочин
3 жилийн өмнө
150.129.140.25

MAN mongoliig er ni hudaldaad duusaj bgaa yum bishuu

Зочин
3 жилийн өмнө
66.181.187.136

Заримд нь 0.7 ша газар олдохгүй байхад хэнд нь 3 дөрвөн уул га гаагаар нь газар олгодог юм бэ.

Сийлэгмаа андөр настан
3 жилийн өмнө
150.129.142.64

Аргатай зальтай хүмүүс мөнгөөр авилгадсан газар бна Энэ газрын учрыг олж эцсийн үр дүнг суравжлах хэрэгтэй Мөнгөөр эх орноо худалдсан хүмүүст өршөөл байхгүй яллах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
217.149.160.110

Газар олгосон,авсан 2г шууд шоронд ! Яагаад насаараа амьдарсан малчдын нутгийг солонгос иргэнд өгч,хашиж байгаа юм бэ? Энэ бас монгол хүн нутагтаа үнэтэй хөдөөлүүлэх газар болох биз,гадныханыг даврааж хээл хахууль авсан өгсөн хүмүүс очих шазраа очиж үүрэх ялаа үүрдэг болго! Арай дэндүү даварч байна. Мал бэлчих газаргүй бол бид юугаар хооллох вэ?

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.27

Эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг гэдэг үг байдаг даа хотын дарга нэртэй хулгайчидын хийж буй ажил малчин хүний газрыг ингэж дураар аа хашаалж хүн малтай нь амьдрах аргагүй болгоод баыгаа хогын шуналтангуулыг ер нь буудаж байвал таарна

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.124

U ve bid nart alga daram gazar oldky bhad davartsan um bee

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.254

Одоо л шууд гэрээг нь цуцал юуны эзэнг хүлээх цэвэр байгаа дээр нь хурдан шуурхай буцааж ав дараа нь өгч авсан нөхөдтэй хариуцлага тооц

Иргэн
3 жилийн өмнө
139.5.218.124

Ийм л эрх мэдлээ ашиглаж эх орон газар нутгаа зараад тоноод байгаа нөхдүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцож Хөрөнгийг нь хурааж 20 жилийн ял өгч баймаар байна! Нямбаатараа энэ хуулийг санаачлан батлуулбал чи бараг баатар болно шүү! Ялангуяа газартай холбоотой УРВАГЧДАД хууль хатуу хандах ёстой юм. Амжилт хүсье сайд гуай!

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.213

Юун мал вэ. Хотын малгүй бүсэд ордог газар. Удахгүй амины орон сууцаар дүүрэх газар

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.