Билогийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрээр маршал Ю.Цэдэнбал ямар хүн байсан талаар ном бичиж байгаа юм.
-Бал даргыг “оргуулж” явсан, бас түүний тухай ном бичиж болсон шалтгаан нь юу байв?
-Намайг ЗХУ-д аспирантурт сурч байх үед Бал дарга Москвад гэрийн хорионд байсан. Би Увсын хүн л дээ. Зуны амралтаар гэртээ харихад аав минь “Чи очиж Бал даргын биеийг асууж байна уу” гэлээ. “Тэр чинь тусгай хамгаалалттай, юун над шиг хүнийг оруулах билээ” гэхэд “Битгий худал хэл, албан тушаалаас нь буулгаж гудамжинд гаргаж хаясан тэр хөгшнийг одоо юу гэж хамгаалах вэ. Чи өөрөө санаачилга гаргаж очихгүй байна” гэж загналаа. Ингээд намар сургуульдаа очихдоо аспирантурт хамт сурч байсан Увсын Даваахүү гэж залуутай энэ тухай ярилаа.
Бал даргын дүү, Худалдааны яамны дэд сайд байсан Ю.Аюуш гэж хүний охин А. Буянтөгс гэж бүсгүй бидэнтэй хамт аспирантурт сурч байсан юм. А.Буянтөгс Бал даргын гэрт А.И.Филатовагийн гар дээр өссөн болохоор хааяа гэр рүү нь очно. Ирэхээр нь бид юу болж байгааг асууна. Нэг удаа очоод ирэхдээ “Цаадах чинь солиорох гэж байх шиг байна. Цаас өгдөггүй болохоор Элчин сайдын яамнаас оруулсан сонингийн зах дээр хуучин монголоор “Чи гэртээ харь” гээд дүүрэн эрээччихсэн уйлаад сууж байна” гэлээ. Тэрийг сонсоод дотор нэг юм огшоод явчихсан.
Орой нь хэдүүлээ бөөгнөрч суугаад Даваахүүдээ хэллээ “Ер нь оргуулбал яадаг юм. Чи Тэсээс азаргаар адуу тууж ирдэг гээд байсан биз дээ. Би Кизил рүү онгоцонд суулгаад явуулъя. Чи цаанаас нь тосч аваад хил гаргаад Давст сум руу хүргээдэх. Цаашаа өөрөө учраа олог” гэлээ. Өнөөх маань онгироод “тэгье” гэж байна. Ингээд оргуулах төлөвлөгөө боловсрууллаа. Тэр үед Улаан-Үд, Кизилээс цааш хил чөлөөтэй, тор татдаггүй. Кизил рүү гэхдээ гадаадын хүн явуулахгүй, Оросын паспортаар билет аваад явчихна. Онгоцонд суухад паспорт харахгүй. Би олон удаа тэгж хүн явуулж өгч байсан юм. Бал дарга паспортгүй юм гэнэ лээ, би аргалаад явуулъя гэлээ. Дараа нь оргуулсан гэж шоронд орвол ч орно биз гэж зориглолоо.
А.Буянтөгс хэлэхдээ Бал даргыг 14:00 цагт хар 24-т суулгаж Лениний ууланд салхинд гаргадаг. Цааш нь эмнэлэг оруулж үзүүлээд гэрт нь хүргэдэг. Унааг нь улсаас өгдөг гэсэн юм. Комиссарууд нь байхдаа гаргадаг байсан. Тэднийг буцснаас хойш хааяа А.Буянтөгс очиж гаргадаг байсан ч хичээлтэй учраас амжихгүй болсон. А.И.Филатова гуай ядраад биеэ даахаа байсан. Сүүлийн үед орос авгай хөлсөлж сугадаж машинд суулгаад өдөрт нэг удаа салхинд гаргах болсон юм билээ. Бид салхинд гарах үед нь амжуулж оргуулахаар тохирлоо. 14:00 цагаас өмнө Лениний уулны орчим очоод хүлээж байтал хар 24 давхиад ирээд цагаан цувтай хүн бууж сонин уншаад үлдлээ. Би дотроо НАХЯ-ныхан одоо болтол дагана гэж баймгүй юм гэж бодож суулаа. Удалгүй бас нэг хар 24 давхиж ирээд орос авгай Бал даргыг сугадаж суулгалаа. Салхитай өдөр байсан юм, Бал даргын цагаан үс сөрвийтөл хийсээд өрөвдмөөр.
Лениний уулын Москва руу харсан тавцан руу гарахаар нь дөхөж очоод мэндлэхэд өөдөөс “Чи чинь аль нутгийн хүүхэд вэ” гэж байна. Ерөөс хүнтэй таарахад асуудаг үг нь тэр. Тийм болчихсон гэж А.Буянтөгс хэлж байсан юм. Би Увсынх шүү дээ, та манай аавыг таних уу гэхэд “Өө, чи Увсынх юм уу” гээд ярьж байснаа дахиад “Чи чинь аль нутгийн хүүхэд билээ” гээд асуух юм. Юмаа мартаж, санадаг, эрүүл мэндийн байдал их дор орсон байсан даа. Нэг мэдэхэд өнөөх цагаан цувтай хүн бидний хажууд ирээд зогсчихсон байсан. Далдаас туршдаг, тагнаж чагнадаг нь хэвээрээ байгааг би тэгэхэд мэдсэн. Бал дарга бол өөрөө тэрийг мэдэхгүй байсан байх. Ингээд тэр хүнийг оргуул ах төлөвлөгөө маань лөөлөө юм байна гэдгийг би ойлгосон. Очоод Даваахүүдээ ч хэллээ. Бидний мөрөөдөл хийрхлээс хэтрээгүй. Оролдсон бол буудуулж алуулаад дуусах байсан. 1995 оны үед сэтгүүлч Б.Золбаяртай хөдөө замд хамт явахдаа энэ дурсамжаа ярьтал “Та бичээд өг” гэснээр “Өдрийн сонинд” гарсан юм. Түүнээс хойш ерөөс Ю.Цэдэнбал даргыг хүнийх нь талаас судалж эхэлсэн. Ном бичээд найман жил боллоо, дуусаагүй л байна.
-УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд дарга С.Одонтуяа саяхан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг цагаатгуулахаар шүүхэд хандсаныг та юу гэж бодож байна?
-Ардчиллынхан гэнэт Бал даргад хайртай болж гэнэ. Тэр бол шоу. Унасан нэр хүндээ Бал дарга дээр тохож өөдөө гарна гэж байхгүй. Ардчиллынхан анх Бал даргыг гутаан доромжилж, юу ч үгүй болгосон. Одоо “Бид цагаатгуулах гэж байна” гэж явааг нь хараад дургүй хүрсэн. Тиймээс түүхийн ухааны доктор С.Жамбалсүрэн багш руу залгаад “Та яах гэж ийм зүйл рүү орж явдаг юм бэ. Наадах чинь Бал даргын төлөө сэтгэл гаргасан биш нэрээр нь шоу хийх гэж байна” гээд загначихсан. Энэ бол С.Эрдэнэ сонгуулийн үеэр “Бид гарвал Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно” гэж шоудсантай адил зүйл. Ер нь бол 1997 онд Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа нэр төрийг нь сэргээж, хурааж авсан одон медалийг нь буцааж өгсөн. 2016 онд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл”-ийг санаачилж батлуулсан. Одоо цагаатгана гэж мянга ярьж, худал шоудаж байхаар амьдарч байсан байрыг нь авч “Гэр музей” болго, ингэж л буян бол. Өөр юм хэрэггүй. Ийм хүсэлтийг 30 гаруй хүн гарын үсэг зурж баталгаажуулаад төр, засагт өгч байсан.
-Ю.Цэдэнбал агсны амьдарч байсан байр одоо төрийн өмчид, Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг санагдана?
-Анх тэр байранд Ерөнхийлөгч П.Очирбат “Би орно” гээд хамаг юмыг нь гаргаж хаясныг бодохоос дургүй хүрдэг. Хүн нь амьд байхад байрыг нь суллуулаад орж байсан. Дараа нь тэр байрыг Японы компани авч хэдэн жил үйл ажиллагаа явуулж замхруулсан. Сүүлд төр авч Ерөнхийлөгчийн зүгээс хүлээн авалт хийх зориулалтаар ашиглах болсон. Тэр байр улсын өмч биш. Маршал Х.Чойбалсангаас Ю.Цэдэнбалд бэлэглэсэн байр. Анхны эх сурвалжийг тодруулбал маршал Х.Чойбалсанд оросууд бэлэглэсэн. Дайны дараа орос цэргүүдийн барьсан барилга. Ардчиллынхан 1988 онд Бал даргыг ирэхэд гэрээс нь хөөж гаргаад шүүхийн, тогтоол шийдвэргүйгээр байрыг нь суллуулж авсан. 1991 онд Орост нас барахад нь Да.Ганболд “Тэрний шарилыг авчирч яах юм, тэнд нь л үлдээнэ биз” гэж байсан гэдэг. Гэтэл Монгол Улсаа шинэчилсэн, улс орныхоо тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан, БНМАУ-ын далбааг НҮБ-ын байранд мандуулсан, эх орныхоо их бүтээн байгуулалтыг эзэнгүй тал дээр цогцлоож, их Сталинд бараалхан, Хрущевтай дотносож, Мао Цэ Дунтай гар барьж, Брежневтэй тэврэлцэж, Горбачевыг өөртөө бараалхуулж явсан хүн Монголын түүхэнд ердөө ганцхан шүү дээ. Дахиад ийм удирдагч төрөхгүй.
-Тэр хүний онцгой чанарын талаар та юу хэлэх вэ?
- Бал даргын онцгой чанар гэвэл тэр хүн тухайн тэр л цаг үеийн захиалгаар “бий болж” түүндээ хэлбэршгүй тууштай үнэнч байсанд оршино.Кремлийн эрх баригчид анхнаас нь залуу Цэдэнбалыг “халамжиндаа авч” гарын дороо байлгах бодлого явуулж байсан ч сүүлдээ “социалист интернациональ” гэгч үзэл санааны хүрээнд үзүүлэх тэдний дарамт шахалтын эсрэг тэмцэж эхэлсэн учир арга буюу хүчээр зайлуулж Москвад гэрийн хорионд байлгаж байгаад зүйл дуусгасан
Бал даргад одоогийн төрийн өндөрлөгийнхөн шиг албан тушаалаа ашиглан хувийн ашиг хөөцөлдөх тухай санаа бодол толгойд нь нэг хором ч төрж байгаагүйг түүх баталдаг. Түүнд хувийн өмч гэж юу ч байсангүй, тэрээр ухамсартай бүхий л амьдралаа эх орныхоо буюу бидний төлөө зориулсан.
1988 онд ирээд хувийн эд хогшлоо аваад буцахад нь түүнийг ихээхэн зүйл эх орноосоо авч явах гэж байна гэж хардан ачааг нь дээрээс зориуд зохион байгуулан гаалийн үзлэгээр дахин оруулахаар болсон байдаг. Өвгөн үүнд нь өчүүхэн ч уурлаж уцаарласангүй харин тэр үзлэгт ихэд талархаж бүх зүйлээ дахин задлан үзүүлэхэд тэдний сэжиглэж байсан бараанд юу байсан гээч. 20 цаасан хайрцагт нь дан ном, үлдсэн хэдэн хайрцагт хуучин хувцас, орны цагаан хэрэглэл байсан гэдэг. Итгэмээргүй байгаа биз. Тэр үеийн зүүн Европын зарим удирдагчид тухайлбал Румыны Чаушеску шиг Швейцарын банкинд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж байршуулсан нэг ч ам.доллар байгаагүй. Филатова гуайг хүүхдүүдтэйгээ даргыг оршуулах гэж ирээд гурав хоноод буцахад нь манай төр, засгийнхан зочид буудал, байр хоолны мөнгө гэж 30 мянган төгрөг нэхэж байсан.
Түүнийг нь төлөх мөнгөгүй хөгшин, Монгол дахь Оросын ЭСЯ-наасаа зээлж дараа нь увуу цувуу тэтгэврээсээ төлж барагдуулсан юм билээ. Даанч ичмээр шүү. Тэр улс орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Цаг наргүй ажилласан. Ямар сайндаа хамаг хөрөнгийг нь хурааж, албан тушаалаас нь огцруулахад “Би ажилгүй болчихлоо шүү дээ, би ажилгүй яах юм бэ” гээд уйлж байсан гэж ойр дотныхон нь дурсдаг.
-Хамгийн чухал өв хөрөнгө гэрийнх нь номын сан байсан гэдэг?
-Гэрийнх нь номын санд 10 гаруй мянган ном байсан талаар комиссаруудын дурдатгалд байдаг юм билээ. Түүний аминаасаа илүү нандигнан хадгалж орсон гарсан хүн болгонд үзүүлэх дуртай үндсэн хөрөнгө нь ердөө л тэр байсан. Хүн ирэхээр дагуулаад оруулж үзүүлдэг байсан гэлцдэг. Гэтэл тэр үнэ цэнэтэй номын сан үрэн таран болсон. Бүх ном нь өөрийнх нь дардастай байсан гэдэг. Хуучин номын худалдаагаар тэр үед тавхайгаа эргэтэл явж хайгаад ганц ч тийм дардастай ном олоогүй. Одон медаль нь ч замаасаа үрэгдэж, бэлгэнд ирсэн буу, сэлмийг нь тэр үеийн цагдаа, хуулийн томчууд авч гангарсан юм гэнэ лээ.
-Түүнийг хэлмэгдсэн гэх нэгэн байхад Монголын хамгийн том хэлмэгдүүлэгч байсан гэж буруутгах нь ч бий?
-Улс төрийн хэлмэгдэгсэд гэж баахан хүн төрөөс нөхөн төлбөр, байр авсан. Одоо болимоор юм. Бал даргын үед улс төрийн тэмцлийн явцад хэдэн хүн албан тушаал буусан. Хэнийг нь ч гадаад руу цөллөгт явуулаагүй, өөрийн оронд өөр ажилд томилсон. Тэднийг яагаад ажлаас халах болсныг авч үзвэл бүгд албан тушаал, эрх мэдэл булаалдсан нөхдүүд байдаг. Хүргэн нь болох гэж үзээд, тавьтаргүйгээ мэдэгдэж хол шидүүлсэн хүн ч бий. Намын бүгд хурлаар тэр нь илэрсэн юм билээ. Миний бичиж байгаа номд хүн тус бүрээр түүх бичигдэнэ. Одоогоор номын нууцыг задлаад юу хийх вэ.
Ч.ҮЛ-ОЛДОХ
2020.9.15 № 178 (6403)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Purevsuren guai
ер нь сонсоод эргэж бодоод байхад энэ анхны ерөнхийлөгч очирбат ёстой хүний муу шуналын тулам хар амиа хоохойлсон сэтгэл зүрхгүй ард иргэдээ хог мэт үзсэн гадаадынханд долигнуур газрыг лицензээр худалдаж болохыг мэдрүүлсэн өөдгүй хүн байжээ гэж бодогдоод байна доо сэтгүүлчид энэ хүний хорин жилийг мөрдөж бичвэл
Очирбат л зарлиг гаргаж Бал даргын бүх шагнал, цол хэргэмийг хураасан нүгэлтэн шүү дээ. Нүгэл нь эргэж өөрт нь буух буй заа. Бал дарга ардчилал гэх анархистуудад их адлагдсан.
ene sanaliig demjij bna Tsegenbal dargiin muzeig baiguulj ueiin ued dyrsaj baigaasai hoich uedee ulger boloh udirdagch bilee.
Анхны ерөнхийлөгчийг хятад гаралтайг мэдэх хүмүүс түүнийг дэвшүүлэгсэд ч гарал нэгтнүүд байсныг мартаж болохгүй. Жишээлэхэд Да.Ганболдын Цэдэнбал гуайг нас барахад хэлсэн үг нотолгоо болж байна. Очирбат гуайгаас ихээхэн юм гарна л даа, ухаад үзвэл...
Үлгэр шиг юм ярихаа больж үз...үр хүүхдүүднээсээ ичээч...яасан мангар бээ...
Чи муу хужаа хуцаарай. Юунд нь ичдэг юм. Энэ хүн зөв л ярьж
Жинхэнэ хэлмэгдсэн хүн бол Цэдэнбал дарга. Тэр хужаагаас эх орноо бүрэн цэвэрлэсний ачаар Монгол өнөөдрийг хүртэл тусгаар тогтсон улс байж чадсан харин ардчилалын нэр барьж гарч ирсэн адгууснуудаас болоод эх орны минь тусгаар тогтнол ганхаж эхлэж байна. очирбат, элбэгдорж, батүүл, ганболд...тэд өөрсдөө л баяжсан болохоос эх орноо хоослож хужаа нараар дүүргэсэн...
Мал мин 1988 онд ардчилалынхан байсан билүү ингэж солиорохоо больж үзээрэй Яг чи оргуулж харагдаач өөрөө баатар болохоор мөрөөдөж байх шив дээ ёстой хоншоорчин дутах байлгүй мал мин...
mal min tuuhee unsh.
Очирбат гуай шууд тамд дэвших юм байнадаа
больж үз
Энэ увсынхан яасан тэнэг хүмүүс байдаг юм бэ Түүхэнд төрөхгүй хүн гээд яалгах гээд байдаг юм Увсын төриин албаныхан шиг зургийг нь хадаад тахь шүт гээд байгаа юм уу
Өнгөрсөн даргаа таниулж шүтүүлэх гэхээ боль увсчууд
Хамар, халзан хоёр л их гай болсон юм байна. Оросуудын үгэнд сүүлдээ орох оо байгаад л аваачиж тарьсан юм шиг байгаа юм . Улс орныхоо эрх ашгийг бодож сөрж байгаад л ийм байдалд орсон байх даа хөөрхий минь сайн хүн байж
ардчилсан хүчинтэй ямарч хамаагүй огцорсон шүүдээ ха ха ха
1988 онд ардчилалынхан хөөж гаргаад гэнэ ээ бас шааж байна даа 1990оны ардчилсан хувьсгал гарсан биз дээ коммунистууд л хоорондоо хамаг юмаа булаацалдах биз дээ
Да ганболд монголын бүх үйлдвэрийг устгаж элгээр нь мөлхүүлж байж ардчлалыг байгуулна гэж ярьж байсан
Mundag hun baisan shuu archilal gej yrisan elbegdorjiin hurungiin huraa bal dargiin hajuud guilgachin nuhur ywsan elbegdorj.
Mongoliin ard tumen bid Tsedenbal darga, tuunii ger bul Filatova, ur huuhed ach, zee nariig hundlen, baharhan yostoi. Jinhene udirdagch baisniig bid martah yosgui.
Бузар шуналтай хятад.н эрлийз очирбатыг буудах хэрэгтэй.
Байдаг л нэг коммунист өвгөн байсан шүү дээ. Тухайн үедээ нийгэм даяараа л үзэн ядаж байсан байж одоо яалгах гээд байдаг юм.
Hen uzen yadasiin. Ardchilliin hedhen alban tushaaliin heneetnuud l tegsen baih. Yu ch medehgui baij amniihaa heree buu chalch.
Хэн ч үзэн ядаагүй.өөрөө хэн нэгэнтэй андуурч бна.эрүүл ухаантай бж ,хүний тухай бич.
Hulgaich nar ni hulgailsan ed zuilsee ugchuusei bilee , ger museid ni mongoliin tuuhend ni uldene shdee
Очирбат гуайд номнууд,бас бус юмнууд нь байдаг гэж ярьдгийн билээ.үнэн байж магадгүй л юм
Монголчууд муу яваа нь энэ хунийг гомдоосны гор юм гэж боддог
Бидэнд дахиад ийм мундаг удирдагч заяахгүйдээ.Гомдоосоныхоо горыг үзэж явна.
Sain baina uu ahaa ta bi Jijeegiin ber bainaa ta mundag heberee baina shuu amjilt eruul enkhiig husen eruue...
Увс дурак
Үнэхээр түүх үнэн юм даа Ардчиллын хэлмэглүүлэлт байсан .
Юм үнэнээрээ сайхан. Түүх бол түүх! Бал даргын гавьяаг мөнхжүүлж хойч үедээ түүхэн үнэнийг таниулах ёстой. Учир нь тэр мөнхийн гавьяатай хүн. Тэр бүрэн эрхэт БНМАУ-ыг материал техникийн баазтай нь байгуулсан нь.үнэн!
Manai ovoo bal gargiig shutteg odon medalaa zuusen saaral xuvtsastai ziragiig ni jaazaltsan bdag bj bilee 90d ond xodoonii ailuudaar oroxod zurag ni ix bdag blaa odoo bol zaluu ye medexgui bxda
Гайхалтай шударга үнэнч хүн ном нь гарахаар заавал авч уншинаа
Hudlaa yari, өөрөө худал ярьдаг өвчин тусчээ, сургуулиа төгсөөд монголд байсан байж!!!! Худалч ах вэ!!!
Очирбат гэж хүн ,монголын түүхэнд хамгийн муу ерөнхийөгч,хамгийн хүний мөс муутай хүн.Монголын улсын газрын баялаг,газар шороог зарах эхлэлийг тавьсан хүн.шийтгэлээ хүртэх ёстой хүн.
Demjij bna saihan buural dargiigaa hoich uedee meduulj duursguulij baimaar bna shuu ter muu balia hamart nowshiin ochirbatiin teg buh hurungiig huraaj shiitgel uzuuleh estoi
Хүнийг муулах муу үг ч хэлж мэддэггүй гэж байсан хүн ямар хүн чанартай байсныг нь гэрчлэх болов уу? гэж. бодогдож сууна
Очирбат гэдэг хүн арай ч дээ. Ёстой нүгэлтэй хүн юмдаа.
Монголчууд бид хэзээнээсээ муу хүмүүс юмуу. Нэгийг нь авгайтай нь үзэн ядаж өнгөрүүлснээ одоо нөгөө рүү дайрч эхэллээ. Больцгоовол ямар вэ.
Номоо хурдан хэвлэлд өгөөрэй авч унших юмсан
Uvsiin malnuud ulaanbaatar aas zailtsgaa hotiig heden udmaaraa buzarlah gesiin .ali ch uedee uvs iinhan mongoliin esreg ajilldag baisan
Ochirbat gj harahaas shijgiin hun anhnaasaa tm hun songolt hiisen odoo ylaa uursduu uureed l turiin hishig ee huleegeed hevtej bga
Ардчилалын нэр барьсан луйварчид монголыг самарсан аймхай Батмөнх тэднийг талбай дээр тэгшлэх байсан юм Одоо энэ ардчилсан нам гэсэн хулгайчуудыг сонгуулиар бүрмөсөн зайлуулж авах хэрэгтэй
Энэ Очирбат гэдэг нөхрийг амьд бгаа дээр нь л авсалмаар байгаа юм даа. Хамаг бузар бүхний эхлэлийг тавьсан ховдогийн гай... Хамарыг нь харахад л андашгүй...
Энэ хүн худлаа ярьж бн.1988 онд ардчиллынхан байтугай үнэр ч байгаагүй.Зөвхөн МАХН гэж л байсан худлаа түүх зохиогоод энэ хүн жоохон шизотой нөхөр байж магадгүй
Ardchilal gesen heden nuhdud hun chanar estoi algaa. Denduu ichguurgui. Uursduusuu ichih zag ert oroi zart ureh ni todothoi
Худлаа хуцдаг хөгшин төгцөг вэ ардчиллынхан хамаг юмыг нь 1988 онд гаргаж хаясан ч гэх шиг 1988 онд ардчилал гэж монголд огт байгаагүй шүү тэнэг өвгөн минь.
Худалч өвгөн баына даа
Пүрэвсүрэн та ёстой яг үнэн зөв хийж байна чи бас Ю Цэдэнбал агсан хүндэтгэж явдаг юм Тэр хүн бол нийгмийг гайхалтай удирдаж монголын төрийг цэвэр ариун авч явсан Одооны төрийн ялзрал ШУНАЛ тэр үед байгаагүй бүх юм шударга байсан Архи тамхины хэрэглээ ч бага Оросын амтлаг цэвэр бүтээгдэхүүн чихэр жимс алим нь амтлаг хямдхан байсан юм даа