АНУ-ын Иллиной мужийн мэргэжлийн загасчин Жефф Колодзински 24 цагийн дотор 2,645 загас барьж, өөрийн өмнөх Гиннесийн дээд амжилтаа эвджээ.
"Marathon Man" хочтой Жефф Колодзински Пеориа хотын Санкоти амралтын газарт өглөөний 09:00 цагт загасчилж эхэлсэн бөгөөд дараагийн өдрийн 09:00 цаг гэхэд нийт 2,645 загас барьсан амжилттайгаар оролдлогоо дуусгасан байна. Өмнө нь тэрээр 2019 онд 2,172 загас барьж байсан аж.
Түүнчлэн Колодзински энэхүү оролдлогоороо дамжуулан "Fishing For Life Foundation" буюу "Амьдралын төлөө загасчлах сан"-д хандив цуглуулж байгаа гэнэ. Тэрээр буяны ажилдаа зориулан 20 мянган ам.доллар цуглуулна гэж найдаж байгаагаа хэвлэлийнхэнд хэлжээ.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.