Улаанбаатар-Налайхыг холбосон 20,9км авто замын бүтээн байгуулалт өнгөрсөн жил нээлтээ хийсэн. Энэ жилийн хувьд нэг үе хучилт, таван гүүрэн гарц, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд нэг сарын турш хэсэгчлэн хаахаар болж байгаагаа Нийслэлийн авто замын газраас мэдээлэв.
Хичээл, сургууль эхэлж, хүн зон бужигнасан өдрүүдээр бүтээн байгуулалтын ажил хийдэг "зуршил"-тай болоод удаж байгаа. Энэ утгаараа Налайхын замыг хаана гэсэн мэдээлэлд иргэд багагүй бухимджээ.
Харин Нийслэлийн авто замын газраас "Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын замын компанийн хүмүүс хилийн хоригт орсон байж байгаад саяхан ирж, 21 хоногийн хөл хориогоо дуусгаад, удахгүй ажилдаа орох гэж байна" хэмээн учирлалаа.
Иймд Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэлх 1,7км авто замыг хааж, урдуур нь тавьсан шороон замаар иргэдийг зорчуулна. Мөн "Оргил" худалдааны төвөөс Чойрын уулзвар хүртэл замыг түр хаахаар болжээ. Эхний замын хувьд 10 сарын 20-нд, хоёр дахь замыг 25-нд буюу хүйтрэхээс өмнө бүтээн байгуулж дуусна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.